Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШУТИС БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ

МУИС бүтцийн өөрчлөлт хийж таван салбар сургуультай болсон. Салбар сургуулиудынхаа ч захирлуудыг томилоод удаж буй. Тэгвэл ШУТИС-ийн удирдлага харьяа 16 салбар сургуулиа нэгтгэн бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ. Энэ талаар сургуулийн ректор Б.Очирбат “Сүүлийн жилүүдэд ШУТИС дээд боловсролын салбарт хийгдсэн өөрчлөлтийг үргэлж тэргүүлж, манлайлж ирсэн. Энэ ч утгаараа бид энэ салбарт хийж байгаа өөрчлөлт шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхахыг зорьж байна. Бүтцийн өөрчлөлтийг гэнэт бус 2-3 жилийн өмнөөс ярьж эхэлсэн юм. Манай Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсэг сургуулийнхаа өнөөгийн байдлыг судалж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын хамгийн оновчтой хувилбарыг боловсруулах үүрэг хүлээгээд хоёр сар гаруйн хугацаанд ажилласан. Ингээд өөрчлөлтийг сургалтаас эхлэхээс өөр аргагүй гэж үзэн хөтөлбөрүүдээ эргэн харж үзэж байна.
134 мэргэжил гэдэг нэлээн өндөр тоо. Боловсролын яамнаас зөвлөсний дагуу ЮНЕСКО-гоос гаргасан дээд боловсрол, мэргэжлийн ангилал, индексийг судалж, мэргэжлүүдээ ямар ангилалд багтаах вэ гэдгээ тооцоход 134 мэргэжил маань 74 орчим мэргэжилд хамаарч, ЮНЕСКО-гийн найман бүлэг ангилалд орж болох юм гэсэн дүгнэлт гарсан.
Эндээс мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог хэрхэн өөрчлөх, бүрэлдэхүүн сургуулиудын зохион байгуулалт, мэргэжлийн ангиллууд ямар байх вэ гэдгээ олж харсан. Мэргэжлийн давхардал олон, үргүй зардал их байгаа нь харагдлаа” гэсэн юм.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан