Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дундад азийнхан орост бүсгүй барьцаалж 6 сар болжээ


                
ОХУ-ын Астархани мужид  гурван жирэмсэн эмэгтэйг нэгэн кавказ эр хулгайлан барьцаалж  гэрийнхээ доод хонгилд хорин хагас жилийн турш хорьж байсан хэрэг гарчээ. 
Интернетийн сайтуудад бичсэнээр бол 23 настай Галия Борисенко өнгөрсөн оны долдугаар сард сураггүй алга болоод саяхан олдсон ч төдөлгүй амиа хорлосон юм байна. 
Бүсгүй долдугаар сарын 18-нд эмнэлэг оръё хэмээн ажлаасаа чөлөө аваад гарсан ч эмнэлэгт очоогүй юм байна. Хавар нь нөхөрт гарч алга болох үедээ гурван сартай жирэмсэн байсан бүсгүй тэр өдөр гэртээ ч эргэж ирсэнгүй.

Нөхөр, төрөл төрөгсөд нь тэр дор нь цагдаад мэдэгдэж эрэн сурвалчилж, нутгийн бараг бүх шон дээр гэрэл зурагтай мэдээлэл, зарлал наажээ.
Харин энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Галия олджээ. Тэр хагас жилийн турш янз бүрийн нууц байр, доод хонгилд хоригдон үл мэдэгдэх кавказ төрхтэй хүмүүсийн гар дамжин боол мэт явжээ. Түүнийг зодож, биеэс биед дамжуулан хар тамхи татуулж байсан гэнэ. 

Хамгийн сүүлд Астарханийн Большие Исада гэдэг захын орчим 50 орчим насны нэгэн дагестан хүний мэдэлд байхдаа азаар зугтааж амжсан байна. Нэгдүгээр сарын 1-нд ирмэгцээ л “ёстой аймшигтай газар байлаа” гээд шууд эмнэлэгт очсон ч харамсалтай нь бүсгүй нэгдүгээр сарын 5-ны өдөр таван давхрын цонхоор  үсэрч амиа хорлосон байна. 

0 Сэтгэгдэл
нил алдаа найруулга алга сайхан монгол хэл минь хаачваа гурван жирэмсэн гэснээс эхлээд
ENE LALARIIN LALUUD HAANI CH HUGIIN HULGAICHUUD
гэрийнхээ доод хонгилд хорин хагас жилийн турш хорьж байгаад -энэ одоо ямар ч найруулга байхгүй өгүүлбэр байна. Гэрийхээ хонгилд хагас жилийн турш хорьж байгаад гээд бич л дээ
3 jiremsen emegtei yumuuu 3 sartai jiremsen emegtei yumuu ardchilsan solongost iim aldaa gargasan bol ene muu setguulch shuud tsaazluulna kkk
Хамгийн их уншсан