Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францын Ерөнхийлөгч нарын эхнэрээ араар нь тавих уламжлал

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өмнөх төрийн тэргүүнүүдийнхээ "жишгээр" хамтран амьдрагч Валеригаа араар тавьсан нь бараг л батлагдаад байна. 59 настай Ерөнхийлөгч 41 настай жүжигчин бүсгүй Жули Гэйттэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэнэ. Энэ тухай Францын "Closer" сэтгүүл баримттай нь буюу Ерөнхийлөгч жүжигчин бүсгүйн гэрт ирж шөнийг өнгөрүүлчихээд явж байгааг нь харуулсан паппарац зурагтай нь долоон нүүр дамнуулан нийтэлсэн боловч хувийн нууцын тухай хатуу хуулиар далайлган Ерөнхийлөгчийн энэ явдлыг нам дараад өнгөрөөх бололтой. Тус улсын хуулиар хүний хувийн нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж нэвтрүүлэхийг хориглодог. Мэдээж Ерөнхийлөгч энэ явдлыг ард түмэндээ мэдэгдэхгүй байхыг хүсч байгаа учраас сэтгүүлийг шүүхэд өгч, өөрийгөө хамгаалахаар шийдсэн байна. Яг энэ хуулиар далайлган Францын өмнөх Ерөнхийлөгч нар ч бас Ф.Олланд шиг гэр бүлээс гадуурх харилцаагаа нууцалдаг байсан юм.
Францын Ерөнхийлөгч асан Франсуа Миттеран нууц амрагтай, бүр том болсон охинтой байсан нь түүнийг 1995 онд тэтгэвэрт гарахад л ил болсон бол, Жак Ширак, Николь Саркози гээд Ф.Олландын өмнөх төрийн тэргүүнүүд ч тогтвортой гэр бүлтэй байгаагүй билээ.

Харин Ф.Олландын хувьд эхнэрээ хуурсан нь түүний хувьд анхны тохиолдол биш. Тэрээр нэртэй улстөрч Сеголен Роялтай дөрвөн хүүхдийн эцэг эх болон хамтран амьдарч байхдаа сэтгүүлч Валеритай нууц амрагийн холбоо үүсгэсэн нь илэрч, улмаар хүүхдүүдийнхээ ээжээс салсан билээ. Тэрээр Валеритай гэр бүлээ батлуулаагүй ч, тэрээр хамтран амьдрагчийн хувиар одоо Францын тэргүүн хатагтай болоод байгаа. Гэвч нэгэн цагт өөрийнх нь үйлдэж байсан гэм нүгэл нүдээр нь гарах мэт Ф.Олланд түүнийг бас л хуурчээ.

Ерөнхийлөгчтэй нэр холбогдсон жүжигчин Жулиегийн хувьд 50 гаруй кинонд тоглосноос хоёр ч кино нь маш эротик өнгө аястай уран бүтээл байжээ. Тэрээр Ерөнхийлөгчийг эртнээс таньдаг байсан бололтой. Гэхдээ тэдний харилцаа сүүлийн үед гүнзгийрсэн гэдэг нь Ерөнхийлөгч нууц албандаа ч хэлэхгүйгээр ганцхан бие хамгаалагч дагуулан хаашаа ч юм яваад өгдөг явдал олширсноос харагдаж байна гэж Closer сэтгүүлд бичжээ. Хэдийгээр тус сэтгүүл дуулиантай мэдээллийг дэлгэсэн ч хуулиас болоод өөрийн цахим хуудсанд тавьсан нийтлэлээ устгахад хүрсэн байна. Жүжигчин Жулие хуульчаараа дамжуулан  өөрийнхөө тухай мэдээллийг вебсайтнаасаа авахыг тэднээс шаарджээ. 

2011 онд тэд хамтдаа нэг үйл явдалд оролцжээ



Closer сэтгүүлд бичсэнээр Ф.Олланд скүтер унан нууц амрагийндаа шөнө дөлөөр ирдэг байжээ. Тэрээр скүтэр унах дуртайгаараа алдартай.

Францын тэргүүн хатагтай Валери Триервилер

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан