Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн Конгрессийн гишүүдийн тэн хагас нь саятан

Америкийн парламентын доод танхимын гишүүд ажилгүйдлийн тэтгэмж олгохыг зогсоосны ул­маас Америк даяар энэ тэтгэмжээс хамааралтай 14 сая хүн хоол, унаа, байр, цахилгаан, шатахуун авах ямар ч мөнгөгүй болжээ. 14 сая гэдэг тун ч ноцтой тоо. Иймд эхний ээлжинд АНУ-ын Ерөнхийлөгчийн Захиргаанаас энэ тэтгэмжийг эргэн олгох шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл хийж, хэргийн буруутан нь өөрсдөө биш гэдгийг онцолсон.
Төд удалгүй “OpenSecrets.org” сайт ажил идэвхтэй хайдаг ажилгүй хүмүүсийг тэтгэмжгүй үлдээсэн Конг­рессийн гишүүдийн орлогыг олон нийтэд танилцуулсан нь багагүй дуулиан тариад байна.

Учир нь, 1-6 сарын хугацаанд нэг өрхөд долоо хоногт өгдөг 100-300 ам.долларын тэтгэмжийг нь болиулсан парламентын гишүүд ямар орлоготой байдгийг харуулсан болохоор олон нийтийн анхаарлыг ихээр татсан хэрэг.

Энэ сайтад гаргасан мэдээнээс үзвэл Конгрессийн 535 гишүүний 268 нь сая ам.доллар хэтэрсэн хэмжээний хөрөнгийн эзэд юм байна. Ийм олон саятан Конгресст суусан тохиолдол Америкийн түүхэнд анх удаа үүсээд байгаа гэдгийг ч “OpenSecrets.org” сайт онцолжээ.
Үүнд нэг гол хүчин зүйл нөлөөлсөн гэнэ.
Нийт америкчуудын ашиг, орлогын хэмжээ сүүлийн хэдэн арван жилийн дотор огцом өссөн.

Гэхдээ сүүлийн хэдэн арван жилийг дамнан Америк болон бусад орныг нэвт сүлбэсэн инфляцыг бодож үзвэл одоогийн сая ам.доллар гэдэг тийм ч их мөнгө биш болж таарчээ.
Үнэхээр ч сүүлийн хэдэн жил болсон дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал ба ам.долларын инфляцыг бодолцож үзвэл тийм дээ гэж санагдахаар. Хамгийн энгийн тооцоогоор үзэхэд л 2002 оны эхний үеийн 200 ам.доллар гэдэг алт худалтан авах чадвараараа өнөөдрийн 1000 нэлээд давсан ам.доллартай дүйцээд байгаа.

Дундажлавал Америкийн Конгрессийн ги­шүүний дундаж хөрөнгийн хэмжээ нь харьяалагдаж бай­гаа намаасаа хамаараад бас ялгаатай байдаг бололтой.
Америкийн ардчилсан намаас Конгресст суугаа гишүүний дундаж хөрөнгө 1,04 сая ам.доллар бол Бүгд Найрамдах намын гишүүний хөрөнгө яг нэг сая ам.доллар гэнэ. Гэхдээ Америкийн парламентын дээд танхим болох Сенатын гишүүдийн дундаж хөрөнгийн хэмжээ доод танхимаасаа хоёр дахин илүү гэж болно. Тодруулбал, Сенатын гишүүдийн дундаж хөрөнгийн хэмжээ 2,7 сая ам.доллар бол Конгрессийн гишүүдийнх 598 сая ам.дол­лар. Конгрессийн хамгийн баян гишүүн нь Бүгд най­рам­дах намын өмнөөс Калифорнид өрсөлдөн гарч ирсэн Даррел Исса. Тэ­рээр машины хулгайгаас хамгаалах тусгай систем боловсруулан зарсны хүчинд 598 сая ам.долларын хөрөн­гөтэй нэгэн болжээ.
Харин хамгийн ядуу нь Бүгд найрамдах намаас Калифорни мужид өрсөлдөн гарч ирсэн Дэвид Валадао юм байна. Валадаогийн эзэмшдэг сүүний фермм нь 12 сая ам.долларын өртэй гэнэ.

Ийм байдал эдийн засаг, санхүүгийн хямралын улмаас ажлын байргүй болж, дээр нь Конгрессийн гишүүдийн дотоод зөрчлийн улмаас тэтгэмж авахаа больсон 14 сая сонгогчдод таалагдах нь юу л бол.
Манай улсын гишүүд хөрөнгө чинээний хэмжээ, ор­логын төвшнөө жил болгон үнэн шударгаар мэдэгд­дэг болсон тул уншигч та мэдэхийн сайнаар мэдэж байгаа тул энд дурдах нь илүүц биз.
Энэ дашрамд, уншигч танд дэлхийн зарим орны парламентын гишүүдийн цалин, ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ, иргэдийн дундаж цалин, ашиг орлогын татва­рын талаар товчхон со­нир­хуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ бүхнээс эрхэм уншигч таныг нэгийг бодно гэж найдъя.

0 Сэтгэгдэл
manaihan bol bugdeeree terbumtan
Хамгийн их уншсан