Өнөө цагт олсон эртний хамгийн үнэ цэнэтэй эрдэнэс
2014 оны 1 сарын 15
1941 оны хоёрдугаар сард Ирландын Голуэй хотын эрэг орчим цэргийн тээврийн хөлөг живжээ. Багийн 85 гишүүнээс дөнгөж ганцыг нь л аварчээ. Тун удалгүй америкийн Odyssey Marine Exploration экспедиц живсэн хөлгөөс 48 тонн мөнгө гаргаж авсан юм.
Гэхдээ Ирландын эргээс гаргаж авсан энэ мөнгө сүүлийн жилүүдэд олдож байгаа үнэт зүйлс, эрдэнэс, алт мөнгө, алмааз зэрэг өвтэй  харьцуулахад тийм ч их биш, дээд амжилт ч болж чадахгүй.

1.    “Нарышкины мөнгө” Петербург. 2012 он

Өнгөрсөн оны гуравдугаар сард Санкт-Петербург дэх Трубецк-Нарышкины эдлэнд засвар хийж байгаад сав суулганы мөнгөн эдлэлийн цуглуулга олсон. Нарышкины сүлд, нэр бичээстэй энэ цуглуулга 1917 оноос хойш энд хадгалагдаж байжээ. Сонины цаас, бүс даавуугаар боосон эдгээр үнэт зүйл яг хэвээрээ байсан.

2.    Энэтхэгийн сүм дэх 22 тэрбум доллар

2011 онд Энэтхэгийн Падманабхасвами сүмийн дээврийн хажуугийн гоёл засал дотор нуусан 22 тэрбум доллараар үнэлэгдэх алт эрдэнэс шинжээчдийн үнэлгээгээр Энэтхэгийн алтны нөөцийн зургаан хувьтай тэнцсэн гэсэн. Энэ эрдэнэсийг бүр XIY зуунаас цуглуулж XYIII зуунд нуусан гэж үзсэн.

3.    Ромын гүрний 160 кг зоос

2010 онд Их британиас  Ромын эзэнт гүрний зоосууд олсон. 160 кг жин дарах энэ хүрэл зоосуудыг  домбонд хийгээд газарт ердөө л 30 см-ын гүнд булсан байжээ.

4.    Стаффордшире дэх алт үнэт эдлэл

2009 онд археологи сонирхогч Терри Херберт Стаффордширээс  англо-саксоны үеийн их өв олсон. Энд 5 кг алт, 3 кг мөнгө, мөн үнэт чулуунууд байжээ. Сав суулга, шашны эдлэл гээд 1500 орчим янз бүрийн эдлэл, эд зүйл байсныг Терри найзынхаа эдлэнгээс металл хайгчаар илрүүлсэн.

5.    Цезараас нуусан өв

Ла-Маншийн хоолой дахь Жерси арал дээрээс архелоги сонирхогчид нийтдээ 700 кг хүрэх алт эрдэнэс 2009 онд олсон. Шинжээчид үүнийг 2000 орчим жилийн тэртээ кельт омгийнхон Цезарын цэргүүдээс нуусан эрдэнэс гэж тогтоосон. Нийт үнэ нь 5 тэрбум  доллараас 17 тэрбумд хүрнэ.

6.    Немцийн номын сангаас олсон эрдэнэс

Германы Доод Бавари хотын улсын номын сангаас номын дунд хавчуулсан зоосууд 2011 онд олдсоны үнэ нь хэдэн сая еврогоор үнэлэгдэнэ. Энд Грек, ром, византын үеийн, Наполеоны үеийн францын зоосууд ч байсан. Энэ бүхнийг номын сангийн цэвэрлэгч олсон гэдэг.

7.    “Эдинбург” хөлгийн алт

1942 онд английн “Эдинбург” хөлөг немцийн байлдааны хөлөгт буудуулж гэмтэхэд   хөлгийн ахмадын тушаалаар живүүлсэн. Хөлөг дээр 5,5 тонн алт байсныг 1981 онд гаргаж авах гэж том ажиллагаа явуулснаар ихэнхийг нь гаргаж авсан ч зарим нь далайн ёроолд үлдсэн.

8.    2500 метрийн гүн дэх 17 тонн мөнгө

1917 онд британийн “Mantola” хөлөг немцийн усан доогуур шумбагч U-81 хөлгийн довтолгооноор живсэн. Хөлгийн тээвэрлэж явсан 17 тонн мөнгийг 2500 метрийн гүнээс 2011 онд гаргаж авсан нь 19 сая доллараар үнэлэгдсэн.

9.     “Аточа”-ийн эрдэнэс.

1622 онд Флоридагийн эрэгт хүчтэй салхины улмаас живсэн Испанийн “Аточа” хөлгийн эрдэнэсийг гаргаж авахад 15 жил зарцуулж 1985 онд татан гаргасан.  Алт, мөнгөн гулдмай, гоёл чимэглэлийн зүйлсийн нийт үнэ нь 400 сая доллар хүрсэн.

10.   Ирландын эргийн 48 тонн мөнгө

 Атлантын далайн ёроолоос 2012 онд гаргаж авсан 48 тонн мөнгө бол далайн ёроолоос гаргаж авсан хамгийн үнэт зүйлд орно. Нийтдээ 38 сая доллараар үнэлэгдэх энэ зүйлсийг Ирландын эрэг орчимд живсэн “Герсоппа” хөлгөөс гаргаж авсан.

11.    Нэргүй хөлгөөс олдсон алт, цагаан алт, алмаз

2009 онд Өмнөд Америкийн зүүн хойд эрэг орчмоос дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын 1942 онд живүүлсэн британийн нэг хөлгийн үлдэгдэл олдсон.
 Хөлөг дээр АНУ-д хүргэхээр явж байсан их хэмжээний алт, цагаан алт, алмааз байсныг гаргаж авсан.

12.    Хагас сая алт мөнгөн зоос

Odyssey Marine Exploration экспедиц 2007 онд живсэн хөлөг дээрээс 500 мянган алт, мөнгөн зоос олсноо АНУ-д шилжүүлж өгсөн. Живсэн хөлгийн нэр, байсан газар зэргийг нууцалсан.

13.    Карибын тэнгисийн зоос, үнэт чулуу

Америкийн үнэт зүйлс хайдаг Deep Blue Marine байгууллага 2011 онд Карибын тэнгисээс хуучны хэдэн сая доллараар үнэлэгдэх 700 зоос олсон. XYI  зууны үед энд хөлөг онгоцны том тулаан болсон гэдэг.

14.    Британийн хөлөг дээрх зөвлөлтийн цагаан алт


2012 оны хоёрдугаар сард америкийн эрдэнэс хайгчид ЗХУ-ын цагаан алтыг Нью-Йоркт хүргэхээр явж байгаад 1942 онд живсэн британийн Port Nicholson хөлгийг олсон. Энэ нь зэвсэг, галт хэрэгсэл, цэргийн техник нийлүүлсний төлбөрт ЗХУ-аас АНУ-д өгөх ёстой алт байсан гэдэг.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.