Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дорнод, Дорноговь аймагт газрын тос олборлосны төлбөрөөс олгоно


Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг авч үзлээ. Өөрчлөлт нь газрын тос олборлодог аймгуудын Орон нутгийг хөгжүүлэх санд тодорхой хэмжээний мөнгө төвлөрүүлэх тухай байсан юм.

Тодруулбал, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас газрын тосны нөөц ашиглас­ны төлбөрийг орон нутагт хуваарилахдаа олборлолт хийгдсэн тухайн орон нутгийн нэг хүнд ногдох хэмжээг бусад орон нутгийн нэг хүнд ногдох хэмжээнээс 10 дахин нэмэгдүүлэн тогтооно гэж тусгаж.

Үүнийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Бо­лор­чулуун тайлбарласан. Тэрээр “Төслийг анх Засгийн газраас өргөн барихдаа аймагт 20 хувь, суманд 10 хувь гээд нийт 30 хувийг өгөхөөр болсон. Тэр нь зургаан тэрбум төгрөг. Энэ нь төсвийн хууль зөрчиж байна гээд эргүүлж татаад, Орон нутгийн хөгжлийн санд олгохоор болсон. Зургаан тэрбум гаруй төгрөгийн 20 гаруй хувь болох тэрбум орчим төгрөгийг газрын тос олборлож байгаа хоёр аймагт олгох юм. Ингэхээр Орон нутгийн хөгжлийн сан 10 хүрэхгүй хувиар нэмэгдэж байгаа. Энэ бол бага мөнгө. Алт, нүүрстэй газрын тосыг харьцуулж болохгүй. Орон нутагтаа Хүн амын орлогын татвар, ашгийн татвар, НӨАТ-ын татвар төлдөг. Бүтээгдэхүүн хуваах татвараар бүгдийг нь авчихдаг учир ингэж шийдэх нь зөв” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Эрдэ­нэ­бат “Иргэдтэй уулзах үеэр Өмнөговь аймаг хүмүүстээ мөнгө өгдөг. Гэтэл “Бороо гоулд” алт олборлоод байгаа бол бидэнд яагаад мөнгө өгдөггүй юм бэ гэсэн гомдол санал хэлдэг. Гзрын тосны нөөцтэй аймгуудад 10 дахин их хэмжээний дэмжлэг үзүүлнэ гэж байгаа бол. Манайх нүүрстэй, алттай гэх байдал гарах вий. Өөр байдлаар дэмж­лэг үзүүлж болохгүй юм уу. Сай­дын тайлбарлаж байгаагаар бага хэмжээний мөнгө гэсэн ч иргэд тэгж ойлгохгүй” гэсэн юм. Ингээд Байнгын хо­рооны гишүү­дийн олонхи нь төслийн анх­ны хэ­лэлцүүлгийг дэмжиж, УИХ-ын чуул­ганаар оруулахаар тогтлоо. Дээрх өөрчлөлт орсноор газрын тос ол­бор­лодог Дорнод, Дорноговь айм­гийн Орон нутгийн хөгжлийн санд нөөц ашиг­ласны төлбөрөөс то­дор­­хой хувийг олгоно гэсэн үг.

0 Сэтгэгдэл
bolorchylyyndaa amjilt husie
Хамгийн их уншсан