Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайншандын Засаг дарга Сум хөгжүүлэх мөнгөөр туйлжээ

Дорноговь аймагт бас нэг дураараа Засаг дарга гарч иржээ. Тодруулбал, Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр Сум хөгжүүлэх сангийн 800 сая төгрөгөөр ЗДТГ-ын өргөтгөл барьж, тансагласан байна. Боловсрол, нийгмийн салбарт хөрөнгө оруулах, сумынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах ёстой мөнгө ийнхүү сум хөгжүүлэхэд бус Засаг даргын конторыг өргөжүүлэхэд зориулагджээ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь өргөтгөл барих ажлыг өөрийнхөө танил талын компанид өгч тендерт шалгаруулсан гэж байгаа. Ингэхдээ 800 сая төгрөгийн 260 саяыг өнгөрсөн жил, үлдсэн 540 гаруй сая төгрөгийг энэ жил шилжүүлжээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумын хүүхдүүдийн 40 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй гэсэн тоо бий. Тэгвэл ЗДТГ-ын өргөтгөлд зарцуулсан 600 сая төгрөг нь150 хүүхдийн ортой цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө. Гэвч тансаг Засаг даргад хүүхдийн эрх ашиг бус өөрийнх нь тухлах өрөө, танилынх нь компанид орж ирэх мөнгө л чухал байсан бололтой.

Үргэлжлэл http://www.times.mn/post/22389

0 Сэтгэгдэл
yun batbayr ve ganhuyg gech hunii ner zov bichij suraa
Хамгийн их уншсан