Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Багануур” ХК 2013 оны “Шилдэг уурхай”-гаар шалгарлаа


Уул уурхайн салбарын Оны шилдгийг шалгаруулдаг  Mining Journal Awards шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. “Эрдэс баялаг 2025” олон нийтийн хэлэлцүүлгийн  үеэр энэхүү нэр хүндтэй арга хэмжээ болсон юм. 2013 оны Mining Journal Awards “Шилдэг уурхай”, “Шилдэг эко уурхай”, “Тогтвортой үйл ажиллагаа”, “Шилдэг технологи” гэсэн үндсэн дөрвөн номинациар уул уурхай, ханган нийлүүлэлтийн  компаниудыг шалгаруулж шагнал гардуулсан. Шилдэг уурхай номинацид “Оюутолгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Шивээ овоо” ХК, “Багануур”ХК гэсэн 4 уурхай нэр дэвшсэнээс тус сэтгүүлийн дэргэдэх, геологи, уул уурхайн салбарын эрдэмтэн, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн, хараат бус шүүгчдийн зөвлөлийн шалгуураар “Багануур” ХК шалгарсан байна. “Багануур” ХК-ийн  хувьд 3,8 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оныхоос 7 хувиар өссөн, ашиглалтын үеийн бодит хаягдлын үзүүлэлт 4,3-аас 4,1 болж буурсан, бүтээгдэхүүний орлого 83,1 тэрбум төгрөг болж 10 хувиар өссөн, хөрөнгө оруулалт 16,9 тэрбумд хүрч өнгөрсөн оныхоос 397 хувиар, улсын төсөвт төлсөн татвар, орон нутгийн төсөвт төлөх татвар зэрэг бүх үзүүлэлт 53-166 хувиар тус тус өссөн  үзүүлэлттэй ажиллажээ. Үүнээс гадна 1000 хүнд ногдох хүний амь эрсэдсэн үйлдвэрийн осол “тэг”, хөдөлмөрийн чадвараа тур хугацаагаар алдсан үйлдвэрийн ослын тоо 0,9 гарсан нь энэхүү номинацид тэргүүлэх шалгуурыг бүрэн хангасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан