Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр сондгой , маргааш тэгш дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Сар шинийн баяр дөхөж, айл өрх бүхэн баярын бэлтгэлээ базаахаар хөл хөдөлгөөн ихтэй байгаа энэ үед НИТХ-аас амралтын өдрүүдийн замын хөдөлгөөнд оролцох машиныг тэгш, сондгой дугаараар нь хязгаарлахаар шийдвэрлэсэн билээ. Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр сондгой тоотой буюу 1,3,5,7,9-өөр төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй байгаа бол маргааш тэгш тоотой буюу 0,2,4,6,8-аар төгссөн дугаартай машин зогсоолдоо өнжих нь. Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд ч мөн ижил өглөөний 10 цагаас үдшийн 20 цаг хүртэл үйлчлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан