Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МОНГОЛ – ХҮЧТЭН 2014” ТЭМЦЭЭН БОЛЛОО

Монголын Пауэрлифтингийн холбооноос соёл урлаг, бизнес, улс төрийн эрхмүүдийн дунд “Монгол-Хүчтэн 2014” тэмцээн зохион байгууллаа. Тэмцээн хэвтээ шахалт, штангттай суулт гэсэн хоёр төрлөөр болсон юм. Хэвтээ шахалтын аваргаар жүжигчин Г.Эрдэнэбилэг 180 кг шахаж алтан медаль, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг 175 кг шахаж мөнгө медаль хүртсэн бол ҮХАА-н сайд Х.Баттулга 160 кг шахаж хүрэл медаль хүртлээ. Харин штангттай суултад УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг 220 кг өргөж алтан медаль, Батдорж 200 кг, дуучин Д.Болд 162 кг өргөж мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Тэмцээнд улстөрчдийн баг амжилтаараа тэргүүлж, урлаг соёл, бизнесийнхэн удааллаа. Нийлбэр дүнгээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тэргүүлж, н.Батдорж, жүжигчин Г.Эрдэнэбилэг нар удаалсан юм. Дашрамд, зохион байгуулагчид эл спорт Монголд эрчимтэй хөгжиж буйг онцлоод пауэрлифтингээр хичээллэхийг залууст уриалсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан