Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Киевт болсон мөргөлдөөнөөр хүчний байгууллагын 70 хүн бэртлээ


Украины нийслэл Киевт болж байгаа жагсаал цуглаан өчигдрөөс эмх замбараагүй байдал болон хувирч 100 мянга орчим хүн үймэлджээ. Хууль бус жагсаал цуглаан хийх, төрийн байгууллагуудын барилгыг хаасан зэрэгт хариуцлага хүлээлгэдэг хуулиа өөрчлөхийг шаардаж жагссаны дараа сэтгэл хөөрсөн залуучууд цагдаа нар луу дайрчээ. Мөргөлдөөн Грушевийн гудамжинд Засгийн газрын албан байгууллагуудын дэргэд, “Динамо” цэнгэлдэх хүрээлэнгийн орчим болсон байна. 

Хар баг өмссөн залуучууд “Молотовын коктейль” гэдэг шатагч шингэнтэй шил асаан “Беркут”-ынхан сууж байсан хоёр автобус руу дайрахад хүчнийхэн хариуд нь гэрэлтэй шуугиант гранат, нулим асугаруулагч хий, резинэн сум ашиглажээ. Энэ мөргөлдөөний улмаас хууль сахиулах байгууллагын 70 ажилтан гэмтэж бэртсэнээс 50-ыг нь эмнэлэгт хүргэсний олонх  нь хутганы болон тархиндаа гэмтэл авсан байж. Үймээн дэгдээгчид дотоод явдлын яамны дөрвөн автобус, ачааны хоёр машиныг шатаасан байна. Мөн “Беркут”-ын нэгэн ажилтныг барьцаалжээ. Түүнийг Украины Үйлдвэрчний эвлэлийн ордонд аваачин зодож биед нь гэмтэл учруулсан ч бусад ажилтнууд нь түүнийг суллаж авсан байна.

Үүний зэрэгцээ хийнд хордсон 40 орчим жагсагчийг эмнэлэгт хүргэсний дотор дөрвөн ч сэтгүүлч байжээ. Эмнэлэгт бас гарынхаа сарвууг гэмтээсэн хүн ч иржээ. Сөрөг хүчний “Цохилт” намын тэргүүн Виталий Кличко жагсагчдын өмнө гарч, хүчирхийлэл үйлдэхгүй байхыг уриалсан байна. Цагдаагийнхны эсрэг хүч хэрэглэх нь өдөөн хатгалга шүү гэж тэр хэлсэн байна. Харин түүний үгийг жагсагчид шүгэлдэж, түүн рүү гал унтраагчийн хөөс шүршин их дурамжхан хүлээн авчээ.

Виталий Кличко ерөнхийлөгч Януковичид хандан “Украины иргэдийн эсрэг дайнаа зогсоох”, “Чаушеску, Каддафийн замаар орохгүй байх”-ыг уриалжээ. “Удар” намын тэргүүн дараа нь Межигорье дахь ерөнхийлөгчийн өргөөнд очиж Януковичтой уулзсан байна. Ерөнхийлөгч Янукович энэ уулзалтын үеэр Украинд үүсээд байгаа хямралт байдлыг шийдвэрлэхийн тулд тусгай комисс байгуулна гэснийг мэдээлжээ. Энэ комисст төрийн тэргүүний захиргааны хүмүүс, засгийн газар, сөрөг хүчний төлөөлөгчдйиг оролцуулан байгуулах юм байна.
Мөн парламент дахь “Батькивщица” фракцийн тэргүүн Арсений Яценюк, ерөнхийлөгч Януковчи өөр лүү нь утасдаж яриа хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж мэдэгдсэн гэж хэллээ. Сөрөг хүчний гол гурван хүчин “Батькивщина”, Удар” болон “Эрх чөлөө”-ний хооронд зөвлөлдөөн зохион байгуулах болсноо Яценюк хэлсэн байна.

Нийслэлийн төвд олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсн тухайд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хууль сахиулагчдын эсрэг довтолсон идэвхтнүүдээс хэдэн арван хүнийг саатуулжээ. Энэ дотор өмнө нь жижг танхайн хэргээр захиргааны хариуцлага хүлээж байсан  “Эрх чөлөө” намын гишүүн 30 настай иргэн, өмнө нь хүн амины хэргээр шийтгүүлж байсан 41 настай эрэгтэйг байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан