Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Морь жил эрс шинэчлэл хийсэн эргэлтийн жил байх болно

Хэдхэн хоногийн дараа могой жил улирч, морь жил залрах гэж байна. Энэ онд тохиож буй модон махбодьтой морь жилийн өнгө ямар байхыг зурхайчид аль хэдийнэ зуржээ.

Жилийн ерөнхий өнгө

Морь жил бол хөдөлмөрлөж чадсан хүнд өгөөжөө өгдөг жил ажээ. Санасандаа хүрэх гэж эрмэлздэг, түүндээ тууштай зүтгэдэг ажилч хичээнгүй хүмүүст морь жил хайр хишгээ харамгүй өгдөг болох нь үе үеийн морь жилийн өнгөнөөс харагддаг хэмээн зурхайчид хэлж байна. Энэ жил хэн бүхэнд ажил, амьдрал, аялалын гайхалтай сайхан боломж тохиох бүрэн боломжтой. Гэхдээ үүнийг хүлээн авахын тулд шийдвэртэй алхам хийхийг морь жил шаардана.
Ер нь, хүлэг морь гэдэг хөдөлгөөнтэй амьтан гэдгийг бид мэднэ. Тийм ч учраас жилийн өнгө нь энэ шинжийг дагадаг бөгөөд аль болох хөдөлгөөнтэй байж, зоригтой, шийдвэртэй алхам хийж байвал морь жил ивээлээ хайрлана.
Модон махбодь нь зорилготой, шийдмэг, эрс шулуун гэсэн шинж төлвийг заадаг нь морь жилийн шинжийг бүр ч тодотгож байгаа юм. Тэгэхээр морь жилд мөрөөддөгөөсөө ч илүү өрнүүн зорилготойгоор ажиллавал санасандаа хүрэх ажээ. Харин “дараагийн боломжийг хүлээе”, “энэ удаад азная” хэмээн боломжоос хойш суувал морь жил тийм ч таатай жил болж чадахгүй байх нь. 
Ер нь, морь жилд хүмүүс өөрийн чадвараа байгаагаас нь илүү үнэлэх нь огт буруу хэрэг болохгүй гэнэ. Үүний хятад зурхайд “Хазаж чадахаасаа ч илүү ихийг зажил” хэмээн нэг өгүүлбэрээр тодорхойлж байна.

Мөнгө, санхүү


Бизнесийн байгууллагууд ашиг орлого өндөртэй, сайхан жилтэй золгох нь. Боловсрол, хэвлэл мэдээлэл, тээврийн компаниудын ажил хэрэг морь жилд гялалзана. Харин нарийн төлөвлөгөө, тооцоо шаардсан албан газрууд банк санхүү, бүртгэл, архитектур, янз бүрийн техникийн судалгаа хийдэг газруудын хувьд морь жил тийм ч таатай сайхан жил биш гэж зурхайд буужээ.
Хэрэв энэ жил ажлаа солих, шинээр ажилд орох гэж төлөвлөж байгаа хүн байвал маш өөдрөг үзэлтэй байхыг зөвлөж байна. Төсөөлөн бодох чадвар сайтай, шийдвэртэй, урам зоригтой байсан цагт 2014 он танд маш сайхан ажлын байр олж өгч чадна. Морь жилийн хувьд аливааг эергээр харж, өөдрөг байх нь зарим нэг ажлын ур чадвараас илүү чухал гэжээ.
Билгийн тооллын 2014 он бол өөрчлөлт хийхийг хүсч байгаа, бас яаж өөрчлөгдөхөө мэдэж байгаа хүмүүст зориулагдсан эргэлтийн жил байх болно. Хэрэв та амьдралаа эергээр өөрчлөхийг хүсч байгаа бол морь жилийг л алдалгүй ашиглахыг зөвлөж байна. Учир нь, энэ жил хийсэн өөрчлөлтийн үр шим нь хожмын 25 жилийн амьдралд чинь эергээр нөлөөлөх аж.
Хилэнц, Загасны ордод төрсөн хүмүүс морь жилд сэтгэлийн баясал цэнгэлээр дүүрэн байх болно. Найз нөхөд, аялал, хайр дурлалаас эхлээд шинэ зүйл сурч мэдэх гээд эдгээр ордныхонд сэтгэл ханамж бэлэглэх олон зүйлтэй учирна.
Харин Арслан, Хонь, Нум болон Үхрийн ордныхны хувьд амьдрал болоод хайр сэтгэлд нь гарч байгаа өөрчлөлтийг олж харах жил болох нь. Гэхдээ энэ өөрчлөлт тэднийг аз жаргалд хөтлөх өөрчлөлт байх бөгөөд энэ онд тэд өмнөхөөс илүү нээлттэй байж, хайр сэтгэлтэй хүндээ зарим нэг нууцаа хүртэл илчлэх тохиолдол гарч болзошгүй.

Хонь

Хонины ордныхны хувьд 2014 он гайхалтай жил болно. Удаан хугацааны туршид хүлээж байсан, хийхээр зэхсэн зүйл, төлөвлөсөн ажлаа энэ онд гүйцээнэ. Энэ жил хониныхон өндөр эрч хүчтэй байх төлөвтэй. Гэхдээ маш завгүй ажилтай хүмүүсийн хувьд хурдаа бага зэрэг сааруулж амсхийсэн, гэхдээ бүтээлч байдал буурахгүй он жил байх болно. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд шинэ санаа сэдэл ч олон төрөх бололтой. Хайр сэтгэлийн хувьд шинэ хүмүүс, шинэ учрал таныг хүлээж байна.

Үхэр


Энэ жил үхрийн ордныхон ажил төрөлдөө ч, хувийн амьдралдаа ч томоохон өөрчлөлт хийнэ. Тэд өөрсдийн хүсээгүй муу зуршлаасаа аяндаа холдож байгаагаа мэдрэх бөгөөд энэ нь тэдний сэтгэл санааг амар тайван байдалд хөтлөх болно. Хэрвээ та үхрийн ордных бол ердөө л ухаан бодлоо сонс. Тэр таныг аяндаа сайн зүйлд хөтлөх болно гэж одод хэлж байна. Үхрийн ордныхон ажил мэргэжлийн хувьд ахиж дэвших зурлага гарчээ. Гэхдээ мэргэжлийн карьерыг чинь баллаж мэдэх худал үг, заль мэхнээс болгоомжилж яв. Хайр сэтгэлийн тухайд хүсээгүй харилцаагаа цэглэж, жинхэнэ хайр сэтгэлээ олох, өөрчлөгдөх цаг иржээ. 

Ихэр


Морь жилийг ихрийн ордныхны хувьд зөөлөн урсч бус голоор айх зовох аюулгүй сэлж яваа завьтай зүйрлэж болно. Бүх зүйл аяндаа бүтэх энэ төгс жилд л ихрийнхэн бодож санасан төлөвлөгөөгөө биелүүлж, ажил хэрэг болгох хэрэгтэй. Аз од, эд баялаг энэ онд тантай хамт байх болно. Тиймээс энэ таатай жил гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эн тэргүүнд тавих хэрэгтэй шүү. 

Мэлхий


Энэ жил мэлхийн ордныхон хувийн амьдралаа ажил мэргэжлээс илүүд тавих болно. Ярихаас илүү сонсох нь чухал гэдгийг тэд ойлгоно. Бусдыг бүрэн ойлгохын тулд  нэг шат доогуур ч болов зогсох нь амжилт авчирна. Энэ нь эргээд мэлхийн ордныхны хөдөлмөр бүтээлийг зохих ёсоор үнэлж, дэмжихэд туслах болно. Гэр бүл хайр сэтгэлийн тухайд зөвхөн одоогоороо амьдар. Хань, хамтран амьдрагчаасаа хэтэрхий их зүйл битгий хүлээ.

Арслан

Морь жил арслангийн ордныхны хувьд өндөр бүтээлтэй жил байх болно. Тэд амьдралынхаа хүсэл зорилгод хүрэх боломжтой болно. Энэ жилийн туршид арслангийнхан хувийн амьдрал болоод карьерт нь эрс тэс өөрчлөлт гарч байгааг харах болно.  Ганц бие арслангийнхны хувьд тогтвортой харилцаа тогтоох цаг нь ирсэн байна.

Охины орд

2014 он охины ордныхны хувьд хурын үүлгүй цэлмэг тэнгэр шиг гэрэл гэгээтэй байх болно. Охины ордныхон хүрээлэн буй зүйлсээсээ их эрч хүч, энерги олж авч, дотроосоо хүчтэй байгаагаа мэдрэх болно. Тэд ажил мэргэжлийн хувьд мэдлэг туршлагаа дээшлүүлж, дээд тушаалын дарга, удирдлагадаа үнэлэгдэнэ. Ганц бие хүмүүс тогтсон амьдралтай болох боломж энэ жил тохиолдоно.

Жинлүүр

Өмнөх он жилүүдэд тохиолдож байсан муу муухай бүхэн ард хоцорчээ. Ашиг орлоготой салбар руу шилжин орсноор өмнө хэзээ ч амсаагүй эрх чөлөөнд хүрч, өмнө нь хязгаар гэж бодож байсан зүйлээсээ ч давж гарах болно. Ажил мэргэжлийн хувьд өсч дэвжиж, олон улсын тавцанд ч гарах боломж нээлттэй байна.  

Хилэнц

2014 он хилэнцийнхний хувьд хайрцаг дүүрэн гэнэтийн бэлэг л гэсэн үг. Бүх хилэнцийнхэнд морь жил хамгийн сайхныг авчирч, амьдрал зүй зохисоороо урагшилж байгааг мэдэх болно. Хайр сэтгэл, гэр бүлийн амьдрал гүн гүнзгий мэдрэмжээр дүүрэн байх болно. Гэхдээ үнэн бодит байдлыг байгаагаар нь үнэлж чадахгүй, өөрийн сэтгэл хөдлөл, хэт сайхан сэтгэгдлээр төөрөлдүүлэхээс болгоомжил.

Нум

Бодож хүсч явсан зүйлс одоо л нэг биеллээ олж байгааг энэ жил нумынхан олж харах болно. Аз хийморь та бүхний талд байгаа учир амжилтад хүрэх замд ямар ч саад тотгор үгүй, урагшлах болно. Хайр сэтгэлийн хувьд энэ жил хэвийн, тогтуун байх төлөвтэй.

Матар

Ерөнхийдөө таатай жил гарна. Юм бүхэн таны таалал, хүслийн дагуу болж байгаа мэт санагдана. Зөн совиндоо итгэж, өөртөө таатай орчныг бий болго. Хайр сэтгэл, гэр бүлийн амьдрал улам баялаг, гэрэл гэгээтэй болно.

Бумба

Энэ жил бумбын ордныхны сэтгэл хөдлөл дээд цэгтээ байх болно. Хувийн амьдралдаа маш сайхан амжилтад хүрнэ. Эв найрамдалтай, сайхан орчин шинээр бүтээх, өөрчлөх урам зориг өгнө.  Ажлын орчинд ч ерөнхийдөө амар тайван байх болно. Хэрвээ та ганц бие бол энэ жил заяаны ханиа хайхад тохиромжтой.

Загас

2014 он танд хүч тэнхээ, сайн сайхныг авчирна. Олон сайхан боломж таны өмнө гарч ирэх бөгөөд энэ бүхнээс хойш сууж болохгүй гэдгийг мэдрэх болно. Нөр их хичээл зүтгэлээ үнэлүүлэх цаг иржээ. Эрх мэдэлтнүүд танд сайнаар хандах болно. Хайр сэтгэлийн тухайд шинэ туршилт, шинэ зүйлүүд таныг хүлээж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан