Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Харь гаригийн бүсгүйтэй нөгцөж хүүхэд төрүүлсэн гэж улстөрч мэдэгдлээ

Их Британийн Уитби хотын зөвлөлийн гишүүн Саймон Паркс харь гаригийн бүсгүйтэй нөгцөж тэр нь түүний Зарка нэртэй хүүхдийг төрүүлсэн гэж мэдэгдлээ. Лейборист намаас сонгогдсон 53 настай гишүүний хэлж байгаагаар бол хүүхдийн эхийг Хатан-хаан муур гэж нэрлэсэн байна. Паркс харь гаригийн соёлжсон ертөнцөөс ирсэн бүсгүйтэй жилд дөрвөн удаа бэлгийн харьцаанд ордог байсан гээд харийн бүсгүй түүний гараас хөтлөн газарт буусан нисдэг тавгандаа ордог гэсэн байна.
Тэр бас харь гаригийнхантай бүр хүүхэд байхдаа анх учирсан болохоор тэднээс айдаггүй болсон гэнэ. Хэвлэлийн мэдээлснээр бол харь гаригийнхантай уулздаг хүн маш олон, гагцхүү тэд өөрсдийн карьераа алдахгүйн тулд үүнийгээ ил гарган хэлдэггүй юм гэжээ.

0 Сэтгэгдэл
***** biz
Хамгийн их уншсан