Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ Януковичийг дарамтлав

Украйнд өчигдөр сөрөг хүчнийг дэмжигчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж 70 гаруй цагдаа шархдан эмнэлэгт хүргэгдэв. Жагсагчид цагдаагийн зургаан автобусыг шатаасан байна.
Эрх баригчид ба сөрөг хүчний байдал туйлдаа хүртэл хурцдаж зарим улстөрч Украйныг иргэний дайны ирмэг дээр ирээд байна гэж мэдэгдлээ.
Байдал үнэхээр ноцтой байгаа тул Ерөнхийлөгч Янукович Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгчид оролцсон тусгай ажлын хэсэг байгуулан сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзалт хэлэлцээ явуулах тушаал гаргажээ.
Энэ хооронд Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдэгдэл гаргаж Киевт сүүлийн өдрүүдэд болж байгаа мөргөлдөөн, эмх замбараагүй байдлын бурууг эрх баригчдад тохов. Улмаар жагсаж байгаа сөрөг хүчнийг дэмжигчид, эмх замбараагүй байдал гаргагчдын эсрэг ажиллагаа явуулж байгаа цагдаагийн тусгай хүчнийг Киев хотоос нэн даруй гаргах, эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж байгааг зогсоон сөрөг хүчинтэй нэн даруй хэлэлцээ хийхийг шаардлаа. Мөн Америкийн гаргасан шаардлагагыг биелүүлээгүй тохиолдолд Янукович, түүний тойрон хүрээллийн хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан