Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр 240 хүүхдийн ортой барилга барина


Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-р цэцэрлэгийн хуучин барилгыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, акт тогтоосон тул уг барилгыг буулган шинээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр 240 ортой барилга барихаар болсон. Цэцэрлэгийн барилга барихад 2.1 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн А/1110  дугаар захирамжийн дагуу 2014 онд шаардлагатай 544 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Харин нийслэлийн Засаг дарга 01 сарын 20-ны өдөр “Хөрөнгө гаргах тухай” А/20 дугаар захирамж гаргаж, одоогийн хуучин барилгыг буулгах ажилд шаардагдах 160 сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо. Арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар даалгасан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан