Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Интернет хэрэглэгчдийн 2013 оны хамгийн найдваргүй нууц үгүүд


Splash Data компанийн мэргэжилтнүүд интернет сүлжээ ашиглагчдын 2013 онд хэрэглэсэн хамгийн найдваргүй 20 нууц үгийг нэрлэсэн байна. Тэд энэ судалгаагаа бусдын нэвтэрсэн сүлжээний тайланг ашиглан гаргажээ.
“Компьютерра” порталынхаар бол өнгөрсөн онд хамгийн найдваргүйгээр шалгарч байсан нууц үг өөрчлөгдсөн байна.
Өнгөрсөн хугацаанд "password", "пароль" гэсэн үгүүд хамгийн найдваргүй нууц үгээр тодорч байсан бол одоо “123456” гээсн нууц үг түрэн орж ирж түрүүлсэн байна. Дараагаар нь "qwerty", "abc123" болон  "iloveyou" гэсэн үгүүд орж байна. Найдваргүй нууц үгүүдийн ихэнхэд нь Adobe компанийн бүтээгдхүүнтэй холбоотой үгүүд орж байгаа юм байна.  Гэхдээ энэ жилийн найдваргүй 20 үгэнд өмнөх жилүүдийн найдваргүй үгүүд жаахан байрлалаа өөрчлөөд орсон гэдгийг бас тэмдэглэжээ.
Мартаж санахгүй байх, хэрэглэхэд хялбарыг нь бодож тоо, нийтлэг үзгүүд ашигладаг нь үүнд хүргэдэг байна.

Найдваргүй нууц үгүүд:

1.    123456
 2. password
 3. 12345678
 4. qwerty
 5. abc123
 6. 123456789
 7. 111111
 8. 1234567
 9. iloveyou
 10. adobe123
 11. 123123
 12. sunshine
 13. 1234567890
 14. letmein
 15. photoshop
 16. 1234
 17. monkey
 18. shadow
 19. 12345
 20. password1

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан