Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

САР ШИНИЙН БАРИЛДААНЫ ХУВААРЬ ГАРЧЭЭ

Билгийн тооллын XYII Жарын “Ялгуулсан” хэмээх модон морь жилийн сар шинийн хүчит бөхийн барилдааны хуваарь гарчээ. Модон морин жилийн Цагаан сард зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан энэ сарын 25-нд сумын цолтой залуу 512 бөхийн барилдаанаар эхлэх ажээ. Харин энэ сарын 26-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болох юм. Энэхүү барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбоо, Зүүнхүрээ Дашчойлон хийдтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Өсвөрийн бөхчүүдийн барилдааны хувьд энэ сарын 28-нд болох гэнэ. Барилдаанд 1997 оны нэгдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд оролцох бөгөөд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр, “Хүний хөгжил сан”-гийн дэвтэртэйгээ ирэхийг Монголын Үндэсний бөхийн холбооноос санууллаа. Битүүний өдрийн барилдаанд  улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаар өндөрлөх юм байна.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
тарианы хүч чадлыг шалгаруулах барилдаан болж байна дөө энэ бөхийн холбоо юу хийдэг байна аа?
hunii hugjliin sangiin devtereer ni yah gej bgaa ym bol doo.
Хамгийн их уншсан