Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онлайнаар 25 ам.доллараас дээш худалдаа хийж болохгүй

Аргентиний эрх баригчид онлайн худалдааг хязгаарласан шийдвэр гаргаснаар тус улсын иргэд Amazon, Ebay зэрэг гадаад худалдааны сайтаас жилдээ 25 ам.доллараас дээш үнэтэй эд бараа авах эрхгүй болжээ.  Үүнээс гадна онлайн худалдаа хийх гэж байгаа хүн эд бараа худалдан авах бүртээ гаалийн газарт очиж декларац бөглөх ёстой бөгөөд захиалсан бараа гэрийн хаягаар бус гаалийн газарт ирэх гэнэ. Худалдаа хийх мөнгөн дүн нь маш бага, дээр нь маш их ажиллагаатай учир аргентинчууд онлайн худалдаа хийх ямар ч шаардлагагүй болж байгаа юм. Хэрвээ 25 ам.доллараас илүү үнэтэй бараа авахаар бол авсан бараа бүртээ 50 хувийн татвар төлөх ёстой гэнэ.
Аргентиний гадаад валютын нөөц өнгөрсөн жил 30 хувиар татарчихаад байгаагаас ийнхүү валютын гүйлгээг хязгаарлахад хүргэжээ. Одоо тус улсын валютын нөөц 30 тэрбум ам.доллараас ч бага болчихоод байгаа нь 2006 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт аж. Аргентиний эрх баригчид валютын гүйлгээг хязгаарлахын тулд үүнээс өмнөхөн кредит картаар хийсэн валютын шилжүүлэг тутамд 35 хувийн татвар авч байхаар тогтоосон юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан