Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”-Н ХУВЬЦААГ ГАДААД ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ БОЛОМЖГҮЙ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Энэ үеэр гишүүд “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг яагаад өнөөдрийг хүртэл гадаад зах зээлд гаргахгүй байгаа шалтгааныг асуусан юм. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариуд нь “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг олон улсын биржид арилжихын тулд эхлээд Үнэт цаасны тухай хуулийг батлах шаардлагатай” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Д.Одхүү Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордуудын 10 хүртэлх хувийг дотоодын хөрөнгийн биржээр арилжина гэсэн заалт яагаад хэрэгжихгүй байгааг лавлав. Үүнд СЗХ-ны дарга Д.Баярсайхан “Одоогийн байдлаар стратегийн ордоос зөвхөн “Багануур” компани л дотоодын биржээр хувьцаагаа арилжиж байгаа. Дараагийнх нь “Эрдэнэс Таван толгой” компани болох учиртай. Одоогоор бэлтгэлээ хангаж байгаа. Бусдад нь бид шахалт үзүүлэхээс цаашгүй байгаа” гэж хэлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан