Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа лицензийн хориг цуцлагдах уу

Ашигт малтмалын хуульд оруулахаар зэхэж буй нэмэлт өөрчлөлтийн үр дүнд одоо үйлчилж буй лицензийн хориг цуцлагдаж магадгүй хэмээн Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Отгочулуу “Bloomberg”-т ярьсан байна.
Ирэх долоо хоногт Засгийн газраар орох уг хуулийн төсөл бүрэн эхээрээ олон нийтэд хараахан ил болоогүй ч уул уурхай дахь төрийн оролцоог хязгаарлах гэсэн зорилготой хэмээн тэрээр тайлбарлаад  энэ салбарын хууль эрх зүйн орчин сайжирснаар өнгөрсөн хугацаанд алдсан хөрөнгө оруулагчдаа эргэн татна гэж найдаж буйгаа ярьжээ.  Гадаадын шууд хөрөнгө оруулалт 50 хувиар огцом буурсан явдал бидэнд маш том сургамж болсон хэмээн ярьсан Ч.Отгочулуу ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсаны дараа Засгийн газар хайгуулын лицензийн хоригийг хүчингүй болгохоор төлөвлөж байгаа. Мөн өнгөрсөн онд хүчингүй болгосон 106 лицензийн хэргийг нэг бүрчлэн авч үзэж, хуучин эзэмшигчид нь эргүүлэн олгох эсэхийг шийдвэрлэх боломжтой болно гэжээ. Энэ бүх өөрчлөлт нь хайгуулын компаниудыг татаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ хэмээн бодлого боловсруулагчид найдаж байгаа аж.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан