Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтийн дууны шилдгүүдийг шалгаруулах “Алтан хуур” наадам болно

Нийтийн дууны шинэчлэлийг харуулах, уран бүтээлийг чанаржуулахад өрсөлдөөн бий болгох, энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах зорилгоор зохион байгуулагдаж буй "Алтан хуур-2014" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ  “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 03-р сарын 02-нд 19:00 цагаас зохион байгуулагдахаар товоо зарлалаа.

Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбоо, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын зохиолчдын эвлэлийн яруу найрагийн үндэсний төв, “Нандин үндэс” ТББ, “Гүн урлал” студи, “ТВ-5” телевиз, MGL Media Group, www.URLAG.mn сайт зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа тус наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд, ерөнхий шүүгчээр МУСГЗ Ч.Буянхишиг, шүүгчдээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч МУУГЗ Б.Бямбабаяр, Монголын зохиолчдын эвлэлийн яруу найрагийн үндэсний төв, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Х Entertaiment” студын найруулагч Б.Батхуяг, “Сэлэнгэ долгио” чуулгын уран сайхны удирдаач, ерөнхий найруулагч МУСТА С.Баярсайхан нар ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн доорхи 15-н төрөлд шилдгийн шилдгүүдээ тодруулж алдаршуулан шагнах юм.

1. "Шилдэг урлагийг дэмжигч байгуулга"
2. "Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин"
3. "Шилдэг видео клип"
4. "Шилдэг хөгжмийн найруулга”
5. “Шилдэг дууны студи”
6. "Шилдэг цомог"
7. "Шилдэг концерт"
8. "Шилдэг аялан тоглолт"
9. “Шилдэг чөлөөт уран бүтээлч”
10. "Шилдэг дууны шүлэг"
11. "Шилдэг хөгжмийн зохиолч"
12. "Шилдэг хос дуучин"
13. "Шилдэг эмэгтэй дуучин"
14. "Шилдэг эрэгтэй дуучин"
15. “Гранпри шилдэг зохиолын дуу”

            Дашрамд дуулгахад "Алтан хуур" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ  анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинацид 68 уран бүтээлч тус тус өрсөлдөж, 1 Гран при, 15 алтан цомын эзэд тодорч байсан юм. Мөн тус наадам нь монголын зохиолийн дууны урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан, олон нийтийн хүндэтгэлийг хүлээн, зохиолийн дууны нэр хүндийг өргөж яваа дуучдын хөдөлмөр зүтгэлийг алдаршуулан, хийсэн бүтээлүүдэд нь “Алтан хуур” наадмын комисс үнэлэлт өгсөн томоохон арга хэмжээ болсон билээ.

Ингээд та бүхэндээ 2005 онд анх удаагаа зохион байгуулагдсан “Алтан хуур”-ын эздийг алдаршуулан танилцуулж байна.


1. "Шилдэг эмэгтэй дуучин" номинацид: МУГЖ Т.Баясгалан
2. "Шилдэг видео клип" номинацид: “Логик” Фильм студи
3. "Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин" номинацид: АЖ, дуучин Б.Зангад
4. "Шилдэг цомог" номинацид: МУГЖ дуучин Д.Энхзул
5. "Шилдэг аялан тоглолт" номинацид: МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ
6. "Шилдэг концерт" номинацид: МУГЖ дуучин Т.Баясгалан
7. "Шилдэг хөгжмийн зохиолч" номинацид: МУУГЗ Т.Сэр-Од
8. "Шилдэг дууны шүлэг" номинацид: З.Түмэнжаргал агсан
9. "Шилдэг хослон дуулаач" номинацид: Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан
10. "Шилдэг урлагийг дэмжигч байгуулга" номинацид: “Монгол тамхи СО” ХХК,
11. "Шилдэг эрэгтэй дуучин" номинацид: МУГЖ У.Далантай
12. "Зохиолийн шилдэг дуу" Гранпри шагнал: ТШ, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав нар тус тус шилдгийн шилдгүүдээр шалгарч байсан ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 86005533, 89004147,

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан