Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
түрүү булчирхайн үрэвсэл гэж юу вэ

Түрүү булчирхайн бага аарцгийн хөндийд, умдагны ард, давсагны гарах хэсэгт,шээсний сүвний эхний хэсгийг ороож, байрласан дунджаар 2,5-3,5 см диаметртэй, 20 гр жинтэй, манжин хэлбэртэй, булчинлаг болон булчирхайлаг эдээс тогтсон нөхөн үржихүйн үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Үүрэгийн хувьд булчирхайлаг эдээс дааврууд болон шүүрэл ялгардаг. Түрүү булчирхайн шүүрэл нь үрийн шингэний 30%-г бүрдүүлдэг ба эр бэлгийн эсийн амьдрах нөхцөл, хөдөлгөөнийг идэвхжүүлж өгдөг. Мөн түрүү булчирхайнаас эр бэлгийн дааварын тодорхой хувь ялгардаг энэ нь бэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдахад нөлөө үзүүлнэ.

Түрүү булчирхайн булчинлаг эд нь

1. Шээс савирахгүй, гоожихгүй байх үүрэгийг давсагны болон сүвний хуниас булчин мөн түрүү булчирхай гүйцэтгэдэг. Давсагны болон сүвний хуниас булчингийн дунд түрүү булчирхай байрлаж шээс савирахгүй, гоожихгүй байхад нөгөө 2 булчиндаа дэм болж өгдөг.

2. Эрүүл хүний үрийн шингэн, шээс 2 холилдоггүй ба шээсний суваг нээгдэхэд үрийн шингэн гаргах суваг хаагддаг,үрийн шингэн гарахад шээсний суваг хаагддаг энэ үүрэгийг түрүү булчирхай гүйцэтгэдэг.

3.Үрийн шингэнийг хуримтлуулж гадагшлуулах үүрэгийг гүйцэтгэнэ.
Түрүү булчирхайн үрэвсэл үүсгэх олон шалтгаан хүчин зүйл байдаг. Хамгийн гол нь нянгаар өвчлөх ба НЯН нь цусаар, лимфээр,сувгаар дамжиж түрүү булчирхайг өвчлүүлдэг. Жишээ нь хоолой өвдөх, хатиг буглаа гарах, уушгины үрэвсэл, шүд хорхойтой, байх гэх мэт хүний биед үрэвсэлийн голомт байхад тэр голомтоос цус болон тунгалагын системээр дамжиж нян нь түрүү булчирхайг өвчлүүлдэг. Бөөр, давсаг, шээсний сүв үрэвсэлтэй байхад шээс дамжуулах сүв болон сувгаар нян дамжих төмсөг, төмсөгний дайвар үрэвсэлтэй байхад үр дамжуулах сувгаар нян дамжиж түрүү булчирхайг үрэвсүүлдэг. Мөн түрүү булчирхайн үрэвсэл үүсэхэд даарч хөрөх,архидалт, хоол тэжээлийн дутмагшил, бэлгийн тогтворгүй амьдрал, олон бэлгийн хамтрагчтай байх, хамгийн элбэг нь бэлгийн замын халдварт өвчин авах дутуу эмчлэх гэх мэт шалтгаан хүчин зүйлүүд нөлөөлөнө.

Нөхөн үржихүйн насныхны хувьд нэгдүгээрт, нянгийн гаралтай, хоёрдугаарт, бэлгийн замын янз бүрийн өвчнөө дутуу эмчлүүлснээс болж, гуравдугаарт, ямар ч халдвар, нянгүйгээр үрэвсэл үүсч болно. Тэгэхээр янз бүрийн шалтгаантай байна гэсэн үг. Даарч, хөрөх мөн архинаас ч болж үрэвсэж болно. Хамгийн гол нь бэлгийн харьцаанд тогтмол орж байгаад, больчихвол түрүү булчирхайн шүүрэл, генийн судас, үрийн шингэн, тунгалгийн шингэний зогсонгишлоос үүдээд нянгүйгээр түрүү булчирхай үрэвсэх тохиолдол бий. Тэгэхээр түрүү булчирхайн үрэвсэл заавал бэлгийн замын эсвэл нянгийн гаралтай байх албагүй. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.

Илрэх шинж тэмдэгийн хувьд үе шатаасаа хамаараад харилцан адилгүй байдаг.
Үе шатаар нь хурц—нь дотроо улайх үе, нэвчдэс үүсэх үе, хүндэрвэл буглаа үүсэх үе
Архаг

Ерөнхий илрэх шинж тэмдэгийн хувьд
-Цавь руу хатгаж, янгинаж өвдөх
-Шодой болон төмсөг, хошного орчим өвдөх
-Шөнө олон удаа босч шээх,ойрхон ойрхон шээх
-Шээс цустай гарах,шээсний дараа шээс үлдсэн мэт санагдах
-Шээхэд өвдөх,шээс удаан тасалдаж, дүлүүлж гарах
-Ууцаар өвдөх
-Бэлгийн чадавхи буурах, үрийн шингэний гаралт багасах, Үрийн шингэн цустай гарах,
гэх мэт шинж тэмдэгүүд илрэх ба дээрхээс 2- 3 зовиур илрэхэд түрүү булчирхайн үрэвсэл гэж сэжиглээд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Оношилгоо

Энэ нь ямар нэг энгийн тандалтаар оношлогдохгүй ба нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээгээр оношлодог. Асуумжийн аргаар зовиуртай танилцана. Эмч шулуун гэдсээр түрүү булчирхайг тэмтрэн үзэх, шээсний ариун байдал, түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ, PCR- ба бактерлогийн шинжилгээ, цусанд чинь түрүү булчирхайн өвөрмөц антиген хэвийн хэмжээнээс өндөр байх зэргээр оношлоно.

Цусан дахь түрүү булчирхайн өвөрмөц антигена өөрийн насны түвшингээс өндөр байх нь хавдраар өвчлөх эрсдэлийг харуулна. Гуравны хоёр тохиолдолд энэ нь түрүү булчирхайн үрэвсэл хоргүй томролын үед ихэсдэг.
Шулуун гэдсээр эмч бээлий хийж түрүү булчирхайг тэмтэрч үзэх нь зарим том эмгэг өөрчлөлтийг тэмтэрч болохоос гадна зарим жижиг зангилааг мэдрэхгүй байж болно. Мөн хэвлийн ЭХО ба шулуун гэдэсний ЭХО, СТ, MRI, эдгээрээр оношилно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан