Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлгийн үү буюу папилома вирусын халдвар

Бэлэг эрхтэний үү буюу папилома вирусын халдвар нь бэлгийн идэвхитэй амьдралтай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд элбэг тохиолдох бөгөөд сүүлийн жилүүдэд вирүсийн гаралтай өвчлөл дотроос энэхүү вирүсын халдвар ихсэж байна. Дэлхий дахинд папилома вирусын халдвараар жилд дунджаар 10-20 сая хүн өвчилдөг гэсэн баримт байна.

Шалтгаан

Одоогоор хүнд халдварлдаг 100 гаруй хэв шинжийг тодорхойлоод байгаа бөгөөд 30 гаруй нь бэлгийн замаар дамжин халдварлдаг. Папилома вирус нь жижигхэн ДНХ агуулсан, бүрхүүлгүй, талст хэлбэрийн тэгш хэмтэйцагираг хэлбэртэй байдаг.

Эмнэл зүй

Папилома вирусын халдварыг оношлоход 2 үндсэн шинж тэмдэг чухал ач холбогдолтой байдаг. Үүнд нүдэнд харагдахуйц бэлгийн үү эсвэл эсийн шинжилгээгээр илрүүлэн хариуг үндэслэнэ. Шинж тэмдэгийн хувьд үү ургацаг гарахаас өөр шинж тэмдэг багатай ба өвчтөнд загатнах, халуу оргих, өвдөх, үнэр гарах, өвдөх гэсэн зовиур илэрч болдог.Эмэгтэйчүүдийн хувьд хэвийн бус ялгадас гарах ба ихэвчлэн нянгын гаралтай үтрээний үрэвсэлийн үед халдвар хавсарсантай холбоотой байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд шодой, хушга, шээсний сүвийн амсар хошногны орчим умдаг, гуян дээр, цавин дээр үү гарсан байна. Эмэгтэйчүүдийн хувьд үтрээ, хярзан, хошногны орчим, умайн хүзүү, үтрээний хана умдаг, гуян, цавин, дээр гардаг.


Папилома вирус нь хошного эр бэлэг эрхтэнд, умайн хүзүүнд хорт хавдар үүсгэх суурь болж эдгээрээс умайн хүзүүний хорт хавдар буюу өмөн үүсгэх нь түгээмэл байна.

Папилома вирусын халдварыг авсанаас хойш ойролцоогоор 2 жилийн дараа умайн хүзүүний эсэд гажиг үүсж хорт хавдарын урьдал өөрчлөлт эхэлдэг. Папилома вирусын халдварыг авсанаас хойш 10 жилийн дараа умайн хүзүүний хорт хавдарын эцсийн шатанд очдог.Ийм өөрчлөлтөнд шилжих хугацаа нь тухайн хүний бэлгийн ариун цэвэр муу байх, биеийн дархлаа сул байх, бэлгийн олон хамтрагчтай байх, бэлгийн замын эрхтэний үрэвсэл болон бусад халдваруудтай хавсарсан байх гэх мэт хүчин зүйлүүд хорт хавдарт шилжих хугацааг богино болгодог.

Ялган оношлогоо

Бэлгийн үүг гүвдрүүний бүтэцийн байдлаас шалтгаалан арьсны ур, меланоцит эсийн гаралтай мэнгэ, халдварт моллюкс, хажираст кератоз, хавтгай улаан үлд зэргээс ялгана оношлоно.

6 Сэтгэгдэл
Bolomjgvi ym bol yaana gsen vgvv
ghgh
Шинж тэмдэг юу вэ хаана хандах уу
Эмч хүн байж эмчлэх боломжгүй гэж яаж хэлж чаджийнаа.Олон төрлийн эмчилгээ байжил байна
bolomjguie emchleh
Yaaj emchlex ve? Emchlex bolomjtoi yu? Bolomjguu yu? Bolomjtoi bol xaana xandax ve?
bolomjguie emchleh
Хамгийн их уншсан