Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ ЦИРКЧИД ИТАЛИЙН ТАЙЗНААС ГРАН ПРИ ХҮРТЛЭЭ


Олон улсын циркчдын “Алтан цирк” наадамд Т.Буд багштай “Bud X Roses” студийн уран нугараач болох Соёлын тэргүүний ажилтан н.Төгөлдөрсайхан, н.Энхгэрэл, н.Алтжин, н.Мөнхцэцэг нар урилгаар оролцон  улс эх орныхоо нэрийг өндөрт өргөж гран при шагнал хүртлээ. Олон улсын циркийн урлагийн наадмуудаас эрэмбээрээ эхний гуравт бичигддэг эл наадам Италийн Ром хотноо 30 дахь удаагаа зохион байгуулагдсан нь энэ аж. “Алтан цирк” наадмын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан дэлхий дахины шилдэг циркчдийг урин оролцуулж дөрвөн өдөр хүндэтгэлийн тоглолт хийжээ. Мөн Ром хотын төв талбайд болсон Олон улсын циркчдийн парадын эхний эгнээг манай уран бүтээлчид тэргүүлэн явсаныг Ромын пап үзэж сонирхсон гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан