Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: Зарлаж байгаад бүх айлыг нэг цаг минутад зөв галлуулчих юмсан

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаар үйлдвэржилтийг дэмжих төсөл болон, Улаанбаатарын утааг багасгахад хийх ажлууд, валютын ханш тогтворжуулах зэрэг асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Эхлээд тэрээр ЗГХЭГ-т “Монголдоо бүтээе” зорилт дэвшүүлсэний эхний ажил болох төслүүдээ хүлээж авсан талаар мэдээлэл өгсөн юм. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл хүлээж авсан нийт 1151 төсөлд урьдчилсан үнэлгээ, шинжилгээ өгөх ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийг “Хөгжлийн банк”-ны захирал Н.Мөнхбат ахалж байгаа аж. Ямар төсөл ирсэн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.zasag.mn сайтад байршуулж, ил тод мэдээлэх гэнэ. Өчигдрөөс эхлээд урьдчилсан үнэлгээ шинжилгээний ажлын хэсэг төслүүдтэй танилцсан байна. Нийт 1151 төсөл ирснээс 12 нь ямар хэмжээний мөнгө зарцуулахаа огт дурдаагүй байна. Харин 500 саяас бага үнийн дүнтэй төсөл 381, 500 сая төгрөгөөс 50 тэрбум төгрөгийн төсөл 728, 50 тэрбум төгрөгөөс их үнийн дүнтэй төсөл 30 иржээ. Хамгийн бага үнийн саналтай нь 8.2 сая төгрөг, хамгийн өндөр нь 650 тэрбум төгрөгийн төсөл бий аж. Нийт үнийн дүнгээрээ 1151 төсөл нь 9.8 тэрбум төгрөгийн үнийн санал гаргаж. Гэхдээ Засгийн газар дээрх төслүүдэд нэг их наяд төгрөг л зарцуулна. Импортыг орлох төсөл 78 хувийг эзэлж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Ирүүлсэн төслөөс 47 хувь нь шинээр санаачилга, одоогийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх нь 27 хувь, үлдсэн нь ажлаа шинээр эхлүүлэх төсөл эзэлж байгаа гэнэ. Дотооддоо үйлдвэрлэх, барилгын материал, хөдөө аж ахуйн чиглэлийн төслүүд зонхилжээ. Сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад Ерөнхий сайд ийм хариулт өглөө.
-Төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэ­рийг “Хөгжлийн банк” яаж бүрдүүлэх вэ?
-“Чингис” бондоос 360 тэрбум, хөдөө аж ахуйг дэмжих 270 тэрбум төгрөг бий. Тэрхүү 270-аас 50 орчим тэрбумыг гаргасан. Үлдэгдэл санхүүжилтийг Японд арилжсан бондоос гаргана. Айлчлалын үеэр Японд бонд босгох талаар яригдсаны дагуу хийж байгаа. 230 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний иен босгосон.
-Утааны талаар телевизээр ярихдаа ир­гэд рүү буруугаа чихэн, хэлэлцүүлэг хийж, гал түлэхийг тайлбарлаж байгаа харагдлаа. Зуух тараахаас өөр юу хийх вэ?
-“Утаа” гэдэг сэдвээр эхний шийдлийг танилцуулсан. Дараа жилийн өвөл хүртэл юу хийхээр төлөвлөснөө танилцуулсан.  Зуух тараахаас өөр ямар ажил хийхээ ч ярьсан. Иргэд рүү буруу чихээгүй. Иргэд, аж ахуйн нэгж, нийслэл юу хийх вэ, Засгийн газар юунд анхаарахаа ярилцаж, ажлаа эзэнтэй болгосон. Энэ ажлыг хариуцаж аваад сар арай хүрээгүй ч 18 удаа хуралдсан. Утаатай тэмцэхэд 250 тэрбум төгрөг зарцуулсан ч  байсаар л байна. Өмнө нь ямар ажил хийгээд юу нь болж, бүтээгүйг анхаарч авсан. Бүх зүйлд ганц, хоёр хүнийг буруутгах ёсгүй. Утаатай бид хамтдаа тэмцэж байж сална. Өнөө өглөөнөөс санаа дагаад ч юм уу утаа багасах шинжтэй байна гэсэн. Зуухаа зөв галла гэсэн шүү дээ. Иргэдийн ч буруу биш юм билээ. Нэг өдөр зарлаж байгаад бүх айлыг нэг цаг, минутад зөв галлуулчих юмсан. Энийг жижиг зүйл гэж битгий бод. Дараа жилийн өвөл хийх ажлаа бид 10-аад зүйлд тодорхойлоод тавьчихсан. Жишээ нь, байгалийн гаралтай утаа бага гаргадаг нүүрс байдгийг хэн ч ашиглаагүй байна. Шинэчлэл гэдэг чинь сэтгэл гаргаж хийдэг ажил болохоос мөнгөөр зодож хийдэггүй юм.  
-Хоёрдугаар сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмнэ гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Тэтгэвэрт 94 тэрбум, цалинд 110 тэрбум төгрөг тусгасан. Үүгээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Олон жилийн буруу практик явсан учраас маргааш, тэдэнд нэмнэ гэж бид зарлахгүй. Авч байгаа хүмүүс өөрсдөө нэмэгдлээ мэдрэх байх.
-2014 онд нүүрс олборлодог компаниуд өндийхгүй нь гэсэн мэдээлэл хувийн хэвшлийнхнээс өгсөн. Хятадтай хийсэн 50 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ хэрэгжих үү?
-Нүүрс бол дэлхийн зах зээлтэй холбоотой асуудал. БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд нэлээд боломжийн хэмжээнд нүүрсээ гаргахаар ярьсан. Тэр хэмжээндээ гарна. Болоогүй байхад өндийнө, өндийхгүй гэж яриад байх сайн зүйл биш л дээ.
-Валютын ханшийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаад Засгийн газраас ямар арга хэмжээ авах вэ?
-Валютын ханшийг тогтворжуулах чиглэлээр Засгийн газар нэлээд ажил хийнэ. 1151 төсөл дэмжье гэдэг бол энэ асуудлыг шийдэх гэсэн нэг хэлбэр. Гал унтраах байдлаар биш ултай суурьтай авч үзнэ. Импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэе гэж байгаа юм. “Монголдоо үйлдвэрлэе” гэдэг зорилт валютын ханш гээд олон зүйлийг яаж тогтворжуулахад чиглэж байгаа.
-Сонгинохайрхан дүүргийн хүүх­­дийн эмнэлэг ачаалал ихтэй, ко­­ридорт нь хүүхэд хэвтэж байна. Зас­гийн газар эмнэлэг барих асуудлыг зогсоосон талаар баримт бий?
-Мэдэхгүй байна. Удвал сайдыг дуудаад дараагийн удаа хамт мэдээлэл өгье. Засгийн газар хүүхдийн эмнэлэг зогсоосон зүйл байхгүй.
-Орон сууцжуулах төсөл энэ онд яаж хэрэгжих вэ?
-Аймаг бүрт 1000 айлын орон сууц барих ажил эхэлнэ. “Чингис” бондоос 150 орчим тэрбум төгрөг хуваарилсан. Аймгийн Засаг дарга нар, Төрийн орон сууцны корпорац хаана, хэрхэн барилгаа барих вэ гэдгээ ярилцаж байгаа. Хавар гэхэд энэ ажил саадгүй эхэлнэ. Улаанбаатарт ч гэсэн өнгөрсөн жил барьсан 21 мянган орон сууцны тоог нэмэгдүүлнэ. Дэд бүтэцтэй амины орон сууцнуудыг найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулна.

Л.Номин

0 Сэтгэгдэл
Erunhii said gegchiin tarhind neg iim l zahirgaadah yum yavj baih gej. Dallahaar ni galaa tuleed l, bas dalaihaar ni galaa zereg untraagaad l, teneg gedeg ni. Yamar niigemd amidraad baina aa?
2 эхнэртэй байж ханахгүй юм байх даа. Ийм болрвсолгүй ECтайгаа мэдээд ***** улайлаа шүү
hutswaa ene manguug dohio ogohiig ni hyleegeed l holdoj yheh yy aan
алтанхуяг өглөө орой зуухаа галла гэж далайцтайхан дохио өг. тэгээд зэрэг галлая.
Хамгийн их уншсан