Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

300 метрийн өндөр дээрх цаг товчилсан зам

Газраас 350 метрийн өндөрт нарийн утсанд дүүжилсэн торон хайрцагтай явна гэдэг хэр баргийн зориг шаардана.  Харин Енгге тосгоныхон бол цаг заваа хэмнэх гэж энэ эрсдэлтэй замаар өдөр бүр зорчино. Энэхүү дүүжин "зам" Юннан мужийн Енгге тосгоныг Сычуань мужийн Финжиапин тосгонтой холбогдог юм. Өөд өөдөөсөө харсан хоёр уулан дээрх орших эдгээр тосгоны холбосон авто зам байдаг ч түүгээр явбал таван цаг зарцуулах болно. Харин тосгоныхны өөрсдөө санаачлан хийсэн энэ шинэ зам нь ердөө 10 минутын дотор нөгөө уулан дээр гаргаад өгнө. Уг дүүжинг 1999 онд тосгоны 10 айл нийлэн хийсэн нь одоо хүртэл ямар нэг осол эндэгдэл гаргахгүй зорьсон газарт нь хүргэсээр байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан