Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хадам ээжүүд ээ гэж...

Бэрээ хөнөөлгөхөөр алуурчин хөлсөлсөн нь

Өнгөрсөн онд АНУ-ын Флорида мужид оршин суудаг 70 настай эмээ хүүгийнхээ эхнэрийг хөнөөлгөх гэж алуурчин хөлслөөд баригджээ. Диана хэмээх тэр эмэгтэй хөлсний алуурчинд хандаад хэрэв бэрийг нь хөнөөж чадахгүй гэвэл тэр өөрөө бүгдийг гүйцээх болно гэж хэлж байжээ. Тэрээр бэрдээ ингэж хүйтэн хандах болсон шалтгаанаа архи уудаг, нөхрөөсөө салаад ач нарыг нь Колорадо авч явах гэж байсан хэмээн тайлбарласан байна. Гэвч бэр нь энэ бүхнийг үгүйсгэсэн бөгөөд тэр явдал болохоос гурван долоо хоногийн өмнө  хадам ээж нь түүнд “Бид үнэхээр сайн найзууд боллоо” гэж хэлээд баяртайгаар тэвэрч байсан тухай нь цагдаад мэдүүлжээ. Тэрээр алуурчныг 5000 ам.доллараар хөлслөхөөр тохироод 1500 ам.долларыг нь бэлнээр төлөөд, үлдсэнд нь бэрийнх нь зүүж явсан үнэт эдлэлийг аваарай гэжээ.  

Бэрээ 13 жил зарцалжээ



Их Британид амьдардаг Насиба Биби гэгч эмэгтэй гурван хүүгийнхээ эхнэрийг 13 жилийн турш хорьж цагдан, зарцалж байсан нь 2006 онд илэрсэн юм. Тэрээр Пакистанаас гурван хүүдээ эхнэр олж өгөөд, тэднийг Англид амьдрахаар ирэхэд нь гадаад ертөнцөөс бүх холбоо харилцааг нь таслан, гэртээ хорьж, өдөр шөнөгүй оёх, нэхэх ажил хийлгэдэг байжээ. 63 настай хадам эх бэрүүдээ зарцлаад зогсохгүй зодож занчиж, хүнлэг бус хандаж байсныг хэн ч мэдэлгүй олон жил болсны дараа зээ хүү нь цэцэрлэгийн багш нартаа манай ээжийг эмээ байнга зоддог гэж хэлснээр илэрсэн гэнэ.  

Бал сараар дагаж явдаг хадам ээж


Хадам-хүргэн, хадам-бэрийн хооронд таагүй харилцаатай байх нь түгээмэл хэрэг боловч арай ч энэ явдал шиг бал сараар эхэлдэггүй биз ээ. Ромд хуримаа хийсэн хос хоёр бал сараа Францад өнгөрүүлэхээр нисэх гэтэл онгоцны буудал дээр хадамтайгаа таарчээ. Эхлээд бэр нь түүнийг гаргаж өгөхөөр ирж гэж бодсон ч хүүгээсээ алхам ч холдох дургүй хадам ээж нь зөрүүдэлсээр тэдэнтэй явжээ. Ингээд шинэхэн бэр гурван долоо хоногийг хадам ээжтэйгээ хамт Францад өнгөрүүлсний дараа нөхөр нь ээжийн эрх жаал болохыг олж мэдээд Ромд буцаж ирмэгцээ салах өргөдлөө өгчээ. 

Хүргэнтэйгээ гэрлэсэн хадам эх


Жуда Магарасадза хэмээх залуу хоёр жилийн зайтай ээж охин хоёртой гэрлэжээ. Эхлээд тэр Рози Гопоза хэмээх өөрийнхөө үеийн бүсгүйтэй гэрлэсэн боловч эхнэр нь 2008 онд нас баржээ. Эхнэр нь нас бараад удаагүй байхад хадам ээж нь хүргэнийдээ нүүж ирсэн бөгөөд удалгүй тэд нэг л биш харилцаатай болох нь илэрсэн байна. Олныг жигшүүлсэн энэ явдлын бодит биелэл нь 2010 онд болж, хадам ээж нь хүргэнтэйгээ гэрлэжээ. Энэ гэрлэлтийг хэн ч хүлээн зөвшөөрөөгүй учраас тэд хоёулхнаа хуримаа хийсэн гэнэ.  Гэвч тэдний хамтын амьдрал төдий л удаан үргэлжилсэнгүй. Залуу нас барахад хөгшин эхнэр нь түүний гэр бүл, төрөл төрөгсдийг оршуулганд нь оролцуулахгүй гэж зүтгэжээ.

Хуримын зочдыг  үргээсэн нь

Хамгийн аймшигтай хадам ээжийг тодруулах радио уралдаанд нэгэн эр өөрийн түүхийг ярьж түрүүлсэн юм. Тэр эрэгтэйг хуримаа хийх үед хадам эх нь өөрийнхөө талын бүх хамаатан садан руу охиндоо мэдэгдэхгүйгээр ярьж, хурим хийхээ больсон  учраас ирээд хэрэггүй хэмээн зочдыг нь үргээж орхижээ. Хүргэн болох залуу шоронд орсон учраас хос хоёр салсан хэмээн тайлбарлаж, зочдыг хуримд ирэхийг нь болиулсан хадам ээж охиндоо болохоор “Тэд хуримыг чинь хүлээн зөвшөөрөөгүй болохоор л ирээгүй байх” гэж хэлсэн гэнэ.

Б.Сэвжидмаа

1 Сэтгэгдэл
Лалрын муухай авгай газрын гаваар орж шороон дороо ороод тамын тогоонд буцалж хэдэн мянган жадны үзүүрт сүлбүүлж үхвэл таарна. Хадам эцгүүд ч дэ арчаагүй муу шуналтай хар өвгөн.
Хадам эх үхэж далд ороосой. Орчлонгийн шаар,... Ёоооё хэлэх муу үг даанч олдохгүй нь.үхэх үхэхдээ бүр тамын тогоонд тарчилж үхвэл таарна.
sain hadmuud bas baidag yumaa harin ohin hvvudvvd min yamar hvntei suuj yamar hadamtai boloh bol gej bodohoos l hetsvv bn
Хадамынхаа аяийг олоод амьдрах ухаан байхгуй хургэн бэрууд ч бас байнаа
haach gazar hadam briin asuudal bdiin bnaa.er ni yahaaraa hairtai hyy ohiniig ni halamjlaad hairlaad ooriinh ni yr udmiig yrgeljlyyleed yavj bgaa ger byliinh ni gishyyn bolood yavj bgaa hyniig tegtlee ad yzdiin boloo ene hadmuud 1 goe yg bdag daa hynii hyniig hairalj baij ooriin hyniig hairluul gj...dund ni ooriinh ni hyyhed heniig ni gehyy gd byr zovj baidagiig daanch medehgyi l dee ted hadamuud l bol hadam shyy hol baisan ch nemergyi shal shal geel tenegyyd
Ха. Ха тэнэг
Бэр хадам ээждээ ямар зан гаргана ,,,таны хүүгийн эхнэр бэр чинь таньд яг л тийм зан гаргана гэдгийг санаж яваарай бүсгүйчүүдээ...
ХАДАМ АБГАЙ НАР ГЭЖ ЗАЙЛЖ БАЙХДАА ТААРСАН ЯМБИЙНУУД БАЙНААА. "ХАДАМ ЭХ, ХАДАМ АВГАЙ"СӨНӨТҮГЭЙ
muusain hadamuud muuhai shyy!
Хамгийн их уншсан