Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зурганд орлоо гэж оюутан бүсгүйг үхтэл зоджээ

Америкийн Калифорни мужийн Санта-Ана хотод санаанд  оромгүй аймшигт хэрэг гарсан байна. 23 настай оюутан бүсгүй Ким Фам гэгч “The Crosby” шөнийн клубын дэргэдүүр өнгөрч явахдаа хэдэн залуу зургаа татуулж байхад нь санамсаргүйгээр кадрт нь орчихож. Гэтэл зураг татуулан наргиж байсан хоёр залуу, гурван эмэгтэй уурлан оюутан бүсгүйг үхтэл нь зоджээ. Тэд бүсгүйн тал талаас дайрч унагаан  өшгичин зодоод ухаан алдахаар нь гудамжинд  хаяж одсон байна. Энэ бүхий л явдал дэргэдүүр нь өнгөрч дүрс бичлэг хийж байсан хүний хальсанд буусан байна. Шөнийн клубын хамгаалагчид бүсгүйд туслахаар гүйлдэн ирсэн ч нэгэнт хожимдож, оюутан бүсгүй маргааш өглөөгүүр эмнэлэгт амь алджээ. Дүрс бичлэгийг үзсэн цагдаагийнхан танхайрагчдын нэг бүсгүйг  саатуулснаа 20 гаруй настай, бас зэвсэгтэй байсан  гэсэн ч нэрийг нь зарлаагүй байна.

0 Сэтгэгдэл
zailuulda asia hun bsn bna
Хамгийн их уншсан