Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тахиад ээлтэй, туулайд амжилт авчрах морь жил

ХУЛГАНА

Хулгана жилтнүүд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд маш их ажиллах болно. 2014 онд таны ажил үйлс тань харьцангуй удаан боловч урагшилна. Хулгана жилтнүүдэд ирж байгаа жилд олон боломж тохиолдоно. Гэхдээ үүнд болгоомжтой хандаж ирсэн са­нал, гарсан боломжийг сайтар судалж үзээрэй. Сэтгэл санааны хувьд таагүй, нэг баярлах нэг уурлах тогтворгүй едрүүдэд ирэх жилд танд цөөнгүй тохиолдоно. Амжилтын хувьд та ганцаараа зүтгээд хүрэхгүй. Харин хэн нэгэнтэй хамтарч, баг болж ажилласнаар хүссэн амжилтандаа хүрч чадна. Хэдийгээр ажил их байх боловч та бүхнийг сурсан зангаараа энэ их ачааллыг төвөггүй зохицуулж давж гарч чадна. Хэдийгээр та үүнд тийм ч таатай бус хандаж сэтгэл гонсгор байх боловч хамтарч ажилласан бол ашгаа хуваах нь зүйн хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хулганууд морь жилд элдэв хэл ам, хов живний бай болох магадлал өндөр байна. Гэхдээ үүнийг сэтгэлдээ ойр хүлээж авсны хэрэггүй. Тиймээс хэлэхийг хүссэн зарим үгээ зөөлрүүлж, эв зүйгээр илэрхийлэх нь танд ашигтай.

ҮХЭР

2014 он үхэр жилтнүүдэд мөн л таатай жил. Зоригтой, хөдөлмөрч үхэр бүхэл жилийн туршид шаргуу ажиллах болно. Гэр бүл ойр дотныхон, хамт олныхныхоо хайр хүндэтгэлийг улам бүр хүлээх болно. Таны ажилдаа хариуцлагатай ханддаг зан морь жилд албан тушаалыг улам бэхжүүлж зарим үхрүүдийг албан тушаал дэвшихэд хүргэнэ. Хэрвээ та дарга бол ажилчиддаа өндөр шаардлага тавьдаг нэгэн. Гэхдээ хүн бүр тань шиг хөдөлмөрч, хариуцлагатай байдаггүйг санаж ажилтнууддаа тохирсон шаардлагыг зөв тавих хэрэгтэй. Ингэх нь хамт олон дундах уур амьсгалыг эвдэхгүй байхад тусална. Хэрвээ та морь жилд хувийн бизнес эхлүүлэхийг хүсч байгаа бол үзээд алд. Морь жил тань ивээлээ хайрлана. Таны бизнес амжилтанд хүрэх болно. Эхэлсэн бизнес тань төвөггүй хөлөө олж харьцангуй амжилттай урагшлах болно. Мэдээж хэрэг үүнтэй зэрэгцээд таны санхүүгийн асуудлууд ч шийдэгдэнэ. Үхэр жилтнүүдийн хувийн амьдрал ч морь жилд харьцангуй тайван амгалан байна. Жилийн 2-р хагаст тааламжгүй уур амьсгал үүсч мэдэх ч энэ нь таны зан аашнаас үүдэж гарч магадгүй учир анхаараарай.

БАР

Бар жилтнүүд морь жилд зориг, тэвчээр, ариун шудрага зан гээд энэ жилийн онцлог болох зан чанарыг хангалттай харуулж чадах учир ирж байгаа жил тэдэнд ч ээл ивээлээ өгнө. Гэхдээ бар жилтнүүд бусадтай харилцах харилцаандаа анхаарахгүй бол горьгүй. Бодсоноо шууд хэлдэг таны зан зарим тохиолдолд танд ашиггүй байдал авчирна гэдгийг санахад илүүдэхгүй. Үүнээс гадна иймэрхүү байдлаар илэрхийлсэн үг таны эргэн тойрны хүмүүст тийм ч таатай байхгүй. Үүнээс болж та ч өөрөө шаналж мэднэ. Харин ажил үйлсийн тухайд та үнэхээр хариуцлагатай хандаж, сэтгэл шулуудаж чадвал амжилт таныг морь жилд дагана. Гэхдээ эхний ээлжинд таны бодсончлон санхүүгийн талаас төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй байж мэднэ. Мөн бар жилтнүүдийн нэг дутагдал хэт өмчирхөг. Ойр дотныхоо хүнийг зөвхөн өөрт нь үйлчлэх ёстой мэтээр өмчлөх нь бий. Мэдээж хайртай хосуудын хувьд энэ нь зүй ёсны хэрэг ч таны хайртай хүн хамтрагч чинь таны нэгэн адил өөрийн гэсэн хүсэл сонирхолтой, онцлогтой хувь хүн гэдгийг мартаж болохгүй. Морь жил бар жилтнүүдэд мөн л цөөнгүй боломжийг олгоно.

ТУУЛАЙ

Туулай жилтэнд морь жил амжилт авчирна. Та бүх л зүйлд хүрэхийг хичээнэ. Түүндээ их бага ямар ч үнээр хамаагүй хүрэх болно. 2014 онд та таагүй зүйлсээс хөнгөхөн салж чадахаас гадна өөрийн нийтэч чанараар маш олон хүнийг өөрийн хүрээлэлд татаж чадна. Жилийн туршид таны сэтгэл санаа тайван амгалан байхаас гадна санхүүгийн тал дээр сэтгэл хангалуун байх болно. Жилийн эхэнд таныг амжилт хүлээж байна. Та хувийн бизнестэй болж мэдэхээс гадна хуучин эрхэлж байгаа бизнесээ өргөжүүлж ч мэднэ. Танд ийм амжилтанд хүрэх бүх боломж байна. Таны бодсон санасан зүйл зүгээр нэг бодол төдий биш бодит орлого ашиг болж эхлэх болно. Үүний ачаар та хэдэн алхам төвөггүй урагшилж чадна. Гэхдээ та амжилтанд ташуурч хэрхэвч болохгүй. Хамгийн тү­рүүнд үйл ажиллагаагаа бэхжүү­лэхийг хичээ. Учир нь, ямар ч амжилтын дэргэд атаархагчид олон байдаг. Гэр бүлийн харилцаанд асуудал төдийлөн үүсэхгүй. Харилцан ойлголцол, хайр.’ сэтгэл. Бага зэргийн асуу­­дап гарах ч үүнийг та хү­чээр биш эвээр, ойлголцож шийд­вэрлээрэй. Морь жилд ганц бие барууд гэр бүл зохиохыг хүснэ. Гэхдээ яарах хэрэггүй.


ЛУУ

Луу жилд төрөгсөд морь жилд өөртөө маш итгэлтэй байх бөгөөд бараг л алдаа гаргахгүй.
Амжилт таныг жилийн туршид дагалдана. Ирэх жилд та шинэ боломж нээх хүмүүстэй танилцахаас гадна ирээдүйтэй ажлын талбарт очиж мэдэхээр байна. Энэ ажил таныг зөвхөн өөрийнхөө төлөө хариуцлага хүлээгээд зогсохгүй хамт олныхоо шийдвэрийн өмнө ч хариуцлага хүлээж ажиллахад хүргэнэ. Жилийн эхний хагаст та тушаал дэвших аль эсвэл таны ирээдүйн карьер онцгой нөлөө үзүүлэх гадаад тоцилолт, сургалтанд явж ч мэднэ. Харин санхүү мөнгөний хувьд бусдаас мөнгө зээлэх тохиолдол танд цөөнгүй гарах нь. Гэхдээ энэ нь таны сэтгэл санаанд нэг их нөлөөлөхгүй. Та хэрэгтэй зүйл, аль эсвэл ойр дотныхныхоо сайн сайхны төлөө мөнгө зээлэх учир үүндээ сэтгэл хангалуун байх болно. Ер нь жилийн эхний хагаст та амьдралын баяр баясгалантай сэтгэл өөдрөг байна. Хувийн амьдралын хувьд луу жилтэн таны байр суурийг ахмад настнууд хүлээн зөвшөөрөх бол үр хүүхдүүдтэйгээ харин хагаралдаж мэдэх нь. Тиймээс хүүхдүүдтэйгээ аль болох эв зүйгээр харьц. Жилийн төгсгөлд ажлын хэт ачааллаас болж та сэтгэлээр унаж стресстэж мэднэ.

МОГОЙ

Могой жилтнүүдэд морь жил тийм ч таатай жил биш. Хэдийгээр морь жил могой жилтнүүдэд ээл ивээлээ төдий­лөн хайрлахгүй ч төрөлхийн хөдөлмөрч тууштай могойнууд өөрийн хүчээр санхүүгийн хувьд муугүй амжилтанд хүрэхээс гадна ажил алба тань эерэг уур амьсгалд өрнөх болно. Гэхдээ могой жилтнүүд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд маш их хичээх хэрэгтэй болно. Ажил дээрээ элдэв маргаан зөрчилдөөнөөс зайлсхий. Мөн танд зорилгодоо хүрэхэд цөөнгүй хүний ашиг сонирхол зөрчилдөхөөс гадна сөрөг үр дүн авчрах шийд­вэрт ч хүргэж мэднэ. Энэ нь таны карьерт нөлөөлөх учир зайлсхийх хэрэгтэй. Эр­гэн тойрныхоо хүмүүстэй харил­цаан­даа анхаар. Учир нь мо­гой жилд таны итгэл үзүүлж явсан хүн итгэл алдаж хуурч мэднэ. Тиймээс ийм зүйлд шана­лахгүйн тулд бүрэн гүйцэд таньж чадаагүй хэн нэгнийг өөр­төө хэт бүү ойртуул. Гэр бү­лийн­хэндээ анхаарал халамж тавь. Үүний хариу танд ч гэсэн ирнэ.

МОРЬ

Хэн хэнээс илүү морь жил энэ жилтнүүдэд хамгийн ээлтэй байх болно. Морь жилийн эзэн учир ийм ээл ивээлийг тэр эдэлнэ. Морь жилтэн та бие даасан, хараат бус, өөртөө итгэлтэй, зорилгодоо хүрэхийн тулд тэмцэж чаддаг нэгэн. Тиймээс 2014 онд таны санасан бүхэн бүтнэ. Магадгүй ирэх жилд танд эрс өөрчлөлт хиймээр санагдаж мэднэ. Ийм боломж хүн бүрт ховор олдохоос гадна та ч гэсэн ийм боломжийг алдвал дахин 12 жил хүлээж мэдэх учир зо­риг­лоод үзээрэй. Түүнчлэн та хувийн бизнес эхлүүлбэл сайн. Морь жил таны хувийн бизнес амжилттай байна гэдгийг батлан дааж байна. Таны туршлага, хөдөлмөрч зан, эрч хүч ямар ч нөхцөл байд­лыг төвөггүй давахад тус­лана. Та нэгэн зэрэг хэдэн ч ажил эхлэх боломж байна. Таны материаллаг тал 2014 онд тогтвортой байх бөгөөд сүү­лийн жилүүдэд өөртөө зөв­шөөрч чадахгүй байсан олон зүйлээ хийх боломж олдоно. Мөнгө танд зөвхөн хүссэн зүй­лээ биелүүлэхэд хэрэг болоод зогсохгүй нийгмийн байдлаа ахиулах, өөрийгөө үнэлэх үнэ­лэм­­жээ дээшлүүлэх, байр суу­риа бэхжүүлэхэд түлхэц болно.

ХОНЬ

Хонь жилтнүүдийн хувьд дундаж жил болно. Энэ жилд төрсөн хүмүүс хангалттай бүтээлч хүмүүс байдаг. Тиймээс нэгэн хэвийн үүрэг хүлээдэггүй, нэгэн хэвийн ажил хийдэггүй хүмүүс ирэх жилд амжилтанд хүрэх магадлал өндөр байна. 2014 онд ихэнх хонь жилтнүүдийн зөн совин мэдэгдэхүйц сайжрах болно. Үүнийхээ ачаар зарим асуудлыг урьдчилан таамаглаж зайлсхийж чадна. Хувийн амьдралын тал дээр ч зарим хонь жилтнүүдэд таагүй өөрчлөлт гарч мэднэ. Та ирэх жил танилынхаа хүрээг багагүй тэлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор янз бүрийн арга хэмжээнд байнга оролцох хэрэгтэй байна. Ийм арга хэмжээнүүдийн нэгэн дээр та цаашид хувь заяагаа холбохыг хүсч мэдэх хэн нэгэнтэй таарч ч мэднэ. Харин ганц бие хонь жилтнүүдийн хувьд хайрлаж дур­лахыг хүсч хэн нэгэнтэй холбоо тогтоох ч элдэв янзын шалтгаанаар та хоёрын холбоо төдийлөн бүтэлтэй болохгүй. 2014 онд санхүүгийн асуудалд маш болгоомжтой хандахгүй бол байдал дордож мэднэ. Та амьдрал дээр үрэлгэн талдаа хүн. Тиймээс хэрэгцээт зүйлд мөнгөө зарцуулах хэрэгтэй.

БИЧ

Бич жилтнүүдэд морь жил хангалттай амжилт авчрах болно. Бич жилтэн төрөлхийн өөдрөг үзэлтэй, ухаалаг нэгэн байдаг. Тиймээс морь жилд ч гэсэн бичнүүд амжилтанд хүрэхийн тулд бүхнийг хийх бөгөөд азгүйтлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдий та ирэх жилд бүх зүйлд тун чиг бэрхшээлийг давж хүрэх ч таны зорьсон бусдад боломжгүй мэт санагдаж болох зүйл ч ажилтанд хүрэх болно. Та зорьсон зүйлийнхээ төлөө зөвхөн хөдөлмөрлөөд зогсохгүй шаардлагатай бол өдөөн хатгалга, бага зэргийн хор найруулахаас ч сийхгүй бөгөөд зарим тохиолдолд хэн нэгнийг хуура­хаас ч татгалзахгүй. Гэхдээ таны энэ үйлдэл эргэн тойрныхонд чинь тааламжгүй байдал үүсгэж мэднэ гэдгийг анхаараарай. Ажил үйлсийн хувьд зарим бич жилтнүүдэд урьдчилж таамаглаагүй хүнд­рэл гарч мэднэ. Ийм хүндрэл та үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй. Гэхдээ морь жил таньд сэтгэл ханамж авчирсан жил болно. Ямар нэгэн бизнест томоохон хөрөн­гө оруулах, үнэт цаас худалдаж авах болон банкны хүүнээс ашиг олох зэрэгт та азтай байна. Тиймээс энэ ялалтынхаа эрч хүчээр та жилийн хоёрдахь хагаст тун ч хөгжилтэй байх болно. Та урьд нь очиж үзээгүй ямар нэг газар улс оронд амралтаа өнгөрүүлэхээс татгалзахгүй.

ТАХИА

Морь жил тахиа жилтнүү­дэд ээлтэй байна. Тахиа жилтнүүд ирэх жилд лидерийн дүрд тоглохыг хичээх болно. Хаана хэнтэй харилцаж байгаа­гаасаа үл шалтгаалан бүхнийг удирдаж, захирч тушаахыг хичээнэ. 2014 он таны хувьд карьераа өсгөх жил. Та өөртөө хангалттай өндөр хариуцлага хүлээж үүнийгээ ч сайн гүйцэтгэх болно. Та маш идэвхтэй хүн учраас өөрийн бодсон зүйлсийн төлөө эцсээ хүртэл явж чаддаг. Таны хичээл зүтгэл талаар өнгөрөхгүй. Албан тушаал дэвшиж, зарим нь бүр нэлээд өндөр хариуцлагатай алба хашиж ч мэднэ. Таны цаг наргүй хөдөлмөрийг санхүүгийн хувьд хангалттай үнэлдэггүй удирдах албан тушаалтнуудтай энэ бүхэн холбоотой. Мөнгөний хувьд дутагдаж мэдэх энэ асуудлаас гадна цаг хугацаа танд маш хомс байх болно. Та бодит байдал, баримт, гарцаагүй зүйлийг ч ойшоож үздэгээс аз туршсан зүйл хийх хүн биш. Тиймээс та одоогийн амьдралдаа юу ч өөрчлөхийг хүсэхгүй. Гэхдээ та өөртөө их ажлын хажуугаар завсарлага гаргахыг хичээгээрэй. Амралт, аялал жилийн туршид тасралтгүй ажиллах таны эдлэх ёстой зүйл. Гэр бүлийн чинь төсөвт онц нөлөөлөхгүйгээс гадна таньд эерэгээр нөлөөлөх болно.

НОХОЙ

Нохой жилтнүүд морь жилд өөрийгөө маш таатайгаар мэдрэх болно. Шудрага зан чанар тань сэргэж аливаа нөхцөл байдлыг бодитой, тал тохой татахгүй, алагчлалгүйгээр үнэлж дүгнэж чадах болно. Та тусламж хэрэгтэй болсон хэн нэгэнд харамгүй туслах болно. Эхлээд бусдад тусалж харин дараа нь өөрийгөө бодно. 2014 онд нохой жилтнүүд найз нөхдийнхөө хувьд “халхавч” -ийн үүрэг гүйцэтгэнэ. Харин танд тусламж хэрэгтэй болох үед та хэнд ч хандахгүй. Зөвхөн өөртөө л найдна. Ажил албан тушаалд тань ирэх жилд онцын өөрчлөлт алга. Санхүүгийн хувьд харьцангуй тогтвортой. Хувийн амьдралын хувьд та тайван амгалан байхыг хичээх боловч гэр бүлийн тань хүнд таны бусдад үзүүлж буй байнгын тусламж дэмжлэг ядаргаатай санагдах болно. Тиймээс гэр бүлдээ ашигтай зүйлд аль болох санаа тавихыг хичээ. Та сайн гүйцэтгэгч. Таны хийсэн бүх зүйл чанартай. Албаны ч тэр амины ч тэр ажлыг та эелдэгээр гүйцэтгэж чаддаг ховорхон хүн. Гэхдээ та аливаа асуудлыг нэг бол сайн нэг бол муу, эсвэл хар, эсвэл цагаан гэж хардаг муу талтай. Танд алтан дундаж гэж үгүй. Энэ тийм ч сайн биш. Ялангуяа хувийн амьдралд ийм зөрүүд зан сайн зүйл авчирахгүй.

ГАХАЙ

2014 он гахай жилтнүүдэд таатай байх болно. Гахай хүч­тэй амьтан. Харин морь хүч­тэй өрсөлдөгчид дуртай. Ихэнхи гахай жилтнүүдийг албан тушаал дэвших үйл яв­дал хүлээж байна. Та ч энэ ажил, үүргийг хөнгөхөн гүй­цэтгэж чадна. Зарим гахай жилт­нүүд шинэ ажил, шинэ биз­нес эхэлбэл багагүй амжилтанд хүрнэ. Гахай жилтэн аливаад дүгнэлт хийх, хэрэг­тэй мэдээллийг олж авах зэрэгт авьяастай. Үүнээс гадна та үүрэг хариуцлагаа сайтар ухам­сарладаг хөдөлмөрч, эелдэг нэгэн. Яг энэ чанараараа өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Та удаан мөрөөдөж байгаа зүйлээ хийж бүтээж чадна. Энэ нь жилийн туршид болон ойр дотныхныг чинь сэтгэл хангалуун байлгах болно. Танай гэрт тайван уур амьсгал бий болж хэдийгээр та ийм зүйлд санаа нэг зовдоггүй боловч элбэг хангалуун байх болно. Морь жилд гахай жилтнүүд хэн нэгнийг хайрлаж, хэн нэгнээр хайрлуулахыг хүснэ. Амьдралаас сайхан зүйлийг авахыг хүснэ. Та гэр бүлдээ хайртай. Харин зугаа цэнгэл бол үүний дэргэд өчүүхэн зүйл. Тиймээс түр зуурын ийм зугаа цэнгэлээс холхон бай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан