Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 2.2 дахь заалтад заасныг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 тоот тушаалаар анхан болон давж заалдах шатны шүүхийн 70 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэлээ.

    Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас 28-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд шүүгчид нэр дэвшигчийн өргөдөл болон түүнд хавсаргах баримт бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авна. Нэр дэвшигч бүрдүүлэх баримт бичгийг шуудангаар болон биечлэн хүргэж бүртгүүлэхээс өмнө www.shuugch-songon.mn хаягаар хандан бүртгүүлж, аль шүүхийн шүүгчийн сул орон тоонд өрсөлдөхөө сонгож баталгаажуулсан байна.
    
    Нэр дэвшигчдээс шалгалт авч, үнэлгээ өгөх ажиллагааг 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн мэргэшлийн хороо хэрэгжүүлнэ.

    Шүүгчид нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 165 дугаар зарлигаар батлагдсан Шүүгчийг сонгон шалгаруулах журмын дагуу явуулна.


    Шүүгчид нэр дэвшигч нь хуульд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна. Үүнд:

•    Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь:

-   хууль зүйн дээд боловсролтой;
-    мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;
-    ял шийтгүүлж байгаагүй;
-  шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн яллагдагчаар татагдаагүй;
-   бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;
-   шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;
-    хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй;
-   мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
-    мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;
-    шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;
-   бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.

•    Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь:

Анхан шатны шүүхийн шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангасан байхын зэрэгцээ дараах шаардлагыг хангасан байна.

    анхан шатны шүүхэд шүүгчээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
    шийдвэрлэсэн хэргийн хүрээнд судалгаа, дүгнэлт хийх чадвартай;
    мэргэшсэн чиглэлээр хэрэглэгддэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 5.1.1-д заасан мэргэжлийн хэвлэлд 1500-аас доошгүй үгтэй, 2-оос дээш өгүүлэл нийтлүүлсэн байх.

    
    Шүүгчид нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

1)    Өргөдөл /гараар эсхүл компьютерээр бичиж хуудас бүрт гарын үсэг зурж, огноог бичсэн байна./;
2)    Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3)    Төрийн албан хаагчийн анкет, /өөрийн намтар бүхий анкет/;
4)    Ерөнхий боловсролын сургууль төгссөн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5)    Дээд боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
6)    Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
7)    Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хөдөлмөр эрхэлж байгааг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
8)    Байнга оршин суугаа газрын хаяг, ам бүлийн болон эд хөрөнгийн байдлын мэдэгдэл; /Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ын дагуу бөглөнө/;
9)    Бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл;
10)    Ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт;
11)    Шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтын дагуу гаргана./;
12)    Нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, холбогдох хавсралтын хамт  /Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны  2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт/;
13)    Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Шүүх эрх мэдэл", Улсын дээд шүүхийн "Монголын төр, эрх зүй", Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хууль дээдлэх ёс", Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн "Эрх зүй" зэрэг мэргэжлийн хэвлэлд хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэх эсхүл эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх талаар 1500-аас доошгүй үгтэй, 2-оос дээш өгүүлэл нийтлүүлсэн эсэх талаар тухайн өгүүллийн хэвлэгдсэн "сэтгүүлийн нэр, хэвлэгдсэн огноо, дугаар, өгүүллийн нэр бүхий" жагсаалт.
    
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДСАН 70 ШҮҮГЧИЙН СУЛ ОРОН ТОО.

Д/д

Шүүхийн нэр

Орон тоо

1.

Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх

1

2.

Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх

1

3.

Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх

1

4.

Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх

1

5.

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх

6

6.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх

1

7.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх

1

8.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх

1

9.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх

1

10.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх

2

11.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

6

12.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх

6

13.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх

6

14.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүх

1

15.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх

2

16.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх

1

17.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх

1

18.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх

1

19.

Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх

1

20.

Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүх

1

21.

Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх

1

22.

Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүх

1

23.

Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүх

1

24.

Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүх

1

25.

Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүх

2

26.

Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүх

1

27.

Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүх

1

28.

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх

1

29.

Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүх

2

30.

Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүх

1

31.

Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүх

1

32.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх

4

33.

Сум дундын 7 дугаар шүүх

1

34.

Сум дундын 13 дугаар шүүх

1

35.

Сум дундын 14 дүгээр шүүх

2

36.

Сум дундын 18 дугаар шүүх

1

37.

Сум дундын 21 дүгээр шүүх

1

38.

Сум дундын 22 дугаар шүүх

1

39.

Сум дундын 25 дугаар шүүх

1

40.

Сум дундын 26 дугаар шүүх

1

41.

Сум дундын 28 дугаар шүүх

1

42.

Сум дундын 29 дүгээр шүүх

1

 

Нийт

70


Шүүгчийн сонгон шалгаруулалттай холбогдох албан ёсны мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn, battulga@judcouncil.mn хаягаар болон 70008022, 99915239 дугаарын утсаар тодруулна уу.


0 Сэтгэгдэл
энэ ерөнхий зөвлөл гэдэг байгууллага хэний сонирхолыг илэрхийлдэг вэ, ингэж асууж болох уу, хариуцагч байгууллага байж
Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн сонгон шалгаруулалтын ярилцлаган дээр захиргааны шүүгч нараас "шүүгчийн туслахуудын хэрэг чамд дээр ирвэл ямар санаа бодолтой байна" гэж асууж байна. Гэнээ Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө хариуцагч байж ингэж асууж болох уу, таны талд шийдвэрлэнээ гэсэн хариулт өгсөнийг шүүгч болгох гээд байгаа юм уу, арай чдээ
ЗӨВ ШҮҮ
энэ ерөнхий зөвлөл гэдэг байгууллага хэний сонирхолыг илэрхийлдэг вэ, ингэж асууж болох уу, хариуцагч байгууллага байж
Хамгийн их уншсан