Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Михайл Шумахер хэдэн сарын дараа ухаан орж магадгүй

Формула-1-ийн долоон удаагийн аварга Михал Шумахер шинэ оны өмнөхөн толгойдоо хүнд бэртэл авсны улмаас одоо хүртэл ухаангүй, комд орчихоод байгаа билээ. Түүнийг ухаан ороход дахиад хэдэн сар ч болж магадгүй гэж эмч нар хэлж байна. Саяхан түүнд хийсэн шинжилгээний хариу нааштай гарсан боловч хэзээ ухаан орох, сэрснийхээ дараа хэр хурдан эдгэх, өмнөх шигээ эрүүл болж чадах эсэх гээд бүх зүйл тодорхойгүй байгаа юм. Түүнд шат дараатайгаар олон удаа мэдрэлийн шинжилгээ хийж, тархи, нурууны мэдрэл хэвийн байгаа эсэхийг шалгаж байгаа аж. Энэ бүх эмчилгээний дараа түүнийг аажмаар комноос нь гаргах эмчилгээ хийх юм байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр шинжилгээний явцад М.Шумахер нүдээ анивчсан ч гэж ярьж байгаа юм.
45 настай алдартай тамирчин М.Шумахер Францад гэр бүлээрээ амарч явахдаа цанаар гулгаж байгаад чулуунд толгойгоо цохисноос тархиа хүндээр бэртээасэн юм.

0 Сэтгэгдэл
hurdan edgereesei bilee. delhiin jinhene aldartanguud tengerluu halisaar l baih yum. Mongol oron mine ch gesen heden hulgaich hudalch naraas bolj dooshilsoor l baih yum. ard tumen mine nudendee nulimstai setgeldee zovlontoi l alhaj baigaa haragdah yum
онцгой хүн бусдаас онцгой бна бхаа хурдан ухаан ороод эрүүл болохыг хүсье
хеерхий дее, хурдан ухаан ороосой...
Хамгийн их уншсан