Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сочид очсон Италийн тамирчид заналхийлсэн захидал хүлээн авчээ

Итали, Германы олимпын үндэсний хороод өвлийн олимпод оролцохоор Сочид очоод байгаа өөрийн нь тамирчдад заналхийлсэн утга бүхий захидал ирсэн гээд  захидлыг аюулгүйн албанд илгэснээ мэдэгдсэн байна. Германы тал болохоор захидал хэдийнээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархсан гэжээ. Ийн заналхийлсэн утгатай захидал үүний түрүү унгар, словений баг тамирчдад бас ирсэн юм.
Ер нь умард кавказын зэвсэгт дайчдаас өвлийн олимпын тоглолтыг тасалдуулах халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсээр байгаа юм.
Америкийн талын санаачилгаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж  Сочид болох өвлийн олимпын үеэр аюулгүй байдлыг сахиулах талаар ярилцаж АНУ-ч энэ талаар дэмжжлэг үзүүлнэ гэсэн юм.
Үүний араас л лалын хэт даврагч “Ансар аль-Сунна” бүлэглэлийнхэн Орост хаяглан заналхийлж байгаагаа мэдэгдсэн. Энэ бүлэглэлийнхэн өнгөрсөн оны сүүлчээр Волгоград хотноо болсон дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө хүлээж байгаа  юм. Хоёрдугаар сарйын 7-нд эхлэх өвлийн олимпын үеэр шинэ шинэ халдлага үйлдэнэ гэсэн заналхийлсэн утгатай дүрс бичлэг интернетэд хэдийнэ оржээ.

0 Сэтгэгдэл
Zov zov ***** Putiny noyorholiig zogsooh tsag ni bolson shuu dee? hichneen ingiin chichin aluulsan b ol hoorhiidoo.
Musulmsn novshnuudiig yaya daa
Хамгийн их уншсан