Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвлийн олимпын бамбар 65 мянган км зам туулаад Сочид очно

Өвлийн олимпын бамбар хоёрдугаар сарын 5-нд олимпын хот Сочид хүрэлцэн ирнэ. Олимпын наадам эхлэх хүртэл гурав хоногийн хугацаанд олимпын бамбарыг Сочи хот дотор, Лазаревын район, Адлер, Красной Поляна зэрэг газраар  300 орчим тамирчин өртөөлөн явах юм байна. Мөн Бүх оросын хүүхдийн “Орлёнок” төвд зочилж нийтдээ 44 км зам туулаад өвлийн олимпын нээлтийн ёслолд ирж өндөрлөнө.

Сочид болох өвлийн олимпын бамбар 2013 оны аравдугаар сарын 7-ны өпдөр ОХУ-ын нийслэл Москвагаас гараанд гарч 65 мянган км зам туулахдаа оросын засаг захиргааны 83 нэгжийн 2,9 мянган суурин газраар дайрсан  юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан