Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын тамирчдыг хулгайлна гэж сүрдүүллээ

Сочид болох өвлийн олимпод оролцох Австрийн хоёр эмэгтэй тамирчныг хулгайлна хэмээн сүрдүүлсэн захидал Австрийн үндэсний олимпын хороонд ирсэн байна. Ийм ч болохоор заналхийлсэн захидлыг цагдаагийнханд өгч,  захидал авсан уулын цаначин Марлис Шильд,  скелетонич Жанин Флок хоёр олимпын хотхонд тус улсын тусгайгийн “Кобра” тасгийн бие хамгаалагчтай явах болжээ.
32 настай Марлис Шильд 2006 онд Турин, 2010 оны Вакуверийн өвлийн олимпоос хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан бол 24 настай Жанин Флок Австрийн гурван удаагийн аварга юм.
Ийм заналхийлсэн захидлыг өмнө нь Герман, Итали, Словени, Унгарын Үндэсний олимпын хороо аваад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан