Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Худал зар сурталчилгаанд хууртаж хилийн дээс алхахгүй байхыг анхааруулав

Гадаад харилцааны яамны Консулын газраас манай орны иргэд худал зар сурталчилгаанд хууртаж, эцэст нь гэмт хэрэгт холбогдох явдал цөөнгүй  байгааг анхаарууллаа.

 Зүүн Азийн бүс нутгийн зарим орон, тухайлбал Малайз, Индонези, Филиппин Улсад  бага зардлаар буюу сардаа 200-300 орчим ам.доллараар сайхан нөхцөлтэй газар сургана хэмээн зар сурталчилдаг ч оюутнуудыг тухайн улс оронд очиход сурталчлаад байсан тав тухтай орчин, дотуур байр нь байдаггүй. Улмаар зочид буудалд түр байрлан мөнгө төгрөг нь хүрэлцэхгүй болмогц буруу хүмүүстэй нийлэх, хулгай хийх, биеэ үнэлэхэд хүрдэг. Тухайлбал, иргэн Э нь 2011 оны 3 дугаар сард Малайз Улсад хэлний дамжаанд суралцахаар явж улмаар тус улсад хууль бусаар амьдарч байгаад цагаачлалын албанд саатуулагдсаныг Малайз дахь монгол оюутнууд туслан онгоцны тийз авч өгч, тэрээр өнгөрсөн сарын 31-нд эх орондоо ирсэн байна. Мөн Индонези, Филиппин улсаас тус бүр нэг иргэнийг эх оронд нь буцааж ирүүлэх чиглэлээр Бангкок, Сингапур дахь ЭСЯ ажиллаж байгаа аж.

Хилийн чанадад иргэдээ гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх үүднээс дээр дурдсан бодит байдлыг олон нийтэд урьдчилан мэдээлж сэрэмжлүүлэх нь зүйтэй гэж Консулын газраас үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан