Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путин намын даргын суудлаа Д.Медведевт шилжүүлнэ

Хоёр долоо хоногийн дараа Ерөнхийлөгчийн суудалдаа эргэн суух В.Путин хууль ёсоор намаасаа чөлөөлөгдөхөөр бэлтгэж байна. Эрх баригч “Нэгдмэл Орос” намыг өнгөрсөн дөрвөн жил удирдсан тэрээр даргын суудлаа Ерөнхий сайдынхтай хамтад нь Дмитрий Медведевт шилжүүлэхээр зэхжээ. В.Путин ирэх сарын 7-нд тангараг өргөсний дараа намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх бөгөөд өөрийнхөө оронд Д.Медведевийг дэвшүүлж, ирэх сарын 26-нд болох намын хурлаар батламжлах бололтой.
Тэгэхээр Ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд В.Путиний хариуцаж байсан бүхий л ажлыг нуруун дээрээ үүрэх нь. Гэвч түүнийн хувьд эрх баригч намыг удирдах тийм ч амар байхгүй гэж ажиглагчид үзэж байна.Барууны либерал үзлийг дэмждэг Д.Медведев болон барууны эсрэг үзэлтнүүд олонхийг нь бүрдүүлдэг “Нэгдмэл Орос” намын гишүүдийн хооронд үзэл санааны зөрчил их гарна гэж тэд хэлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан