Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Болдбаатар ядаж нэг нь барианд орох хэрэгтэй гээд л хичээсэн

Аливаа спортын тэмцээн уралдааны дээд оргилыг олимпоор хэмждэг. Тэгвэл авто спортын олимп хэмээн нэрлэгддэг “Дакар ралли” уралдаанд манай улсаас энэ жил хоёр дахь удаагаа оролцож, өмнөх амжилтаа ахиулсан. Эр зоригийн шалгуур гэгддэг энэ тэмцээнд манайхаас гурван ч тамирчин хурд хүчээ үзсэнээс ОУХМ Д.Болдбаатар 170 гаруй тамирчнаас 60 дугаар байр орсон билээ. Ийнхүү жилээс жилд амжилтаа ахиулж яваа тамирчид маань өчигдөр өглөө эх орондоо ирлээ. Д.Болдбаатар “Доктор” авто сүлжээний тамирчин учраас хамт олон нь түүнийг угтан авах ёслолыг сэтгэл гарган зохион байгуулжээ. Ингээд ОУХМ Д.Болдбаатартай уулзаж, ярилцсанаа хүргэе.

-15 өдрийн уралдааны ард гараад “Дакар ралли”-гийн барианд орсонд баяр хүргээд монголчуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье...
-Баярлалаа. Энэ жилийн зам үнэхээр хэцүү байсан. 15 хоногийн турш маш их хичээсэн.
-Түрүү жил гараанаас гарсан туршлагатай болохоор энэ жил уралдахад арай дөхөм байсан байх?
-Эхний өдрөөсөө л амжилттай уралдъя гэж бодож байсан. Хамгийн хүнд замаар уралдахаар зохион байгуулагдсан жилд нь барианд орсондоо баяртай байна.
-Цаг агаарын хувьд хэр байв?
-Маш халуун байсан. Дакарын зохион байгуулагчид хэлж байсан. Уралдааны түүхэнд хэн ч эхний гурван өдөр хасагдаж байгаагүй. Энэ жилийнх маш хүнд хэцүү, эр зориг, тэсвэр тэвчээр шаардсан байна гэж хэлсэн.
-Хоол унд хэр байв. Мэдээж тэр халууныг үгээр илэрхийлэхийн аргагүй байсан байх?
-Хоол, витамин гээд тамирчинд юу хэрэгтэй байна тэр бүгдийг цаанаас нь дааж байсан. Халууны тухайд ярих аргагүй. 50 хэмийн халуунд өндөр дээр гарахаар мотоцикль хааз авахаа больчихдог юм билээ.
-Тэмцээний барианд ороход сэтгэл санааны бэлтгэл их чухал байсан байх. Хамт явсан хоёр тамирчин хасагдаад, олон хүн амь насаа алдсан мэдээг сонсоход сэтгэл санаанд чинь нөлөөлсөн үү?
-Эхний гурав, дөрвөн өдөр нөгөө хоёртойгоо яваад сайхан байсан ч тэр хоёрыгоо хасагдчихсан чинь их л эвгүй байсан. Хүний нутагт хүн байтугай амьтан ч байхгүй, бартаа саад ихтэй замаар явж байсан болохоор амаргүй байлаа.
-Өдөр бүр л өөр өөр бартаа саадтай зам туулж байсан байх. Яг аль өдрийн зам хамгийн хүнд байсан бэ?
-Гурав дахь өдрийн уралдаан хүнд байсан. Нэлээн олон тамирчин хасагдаж, нэг тамирчин халуунаас болж амь насаа алдсан.
-Багийнхны хувьд хэр сайн хамтрагчид байв?
-Багийнхан маань үнэхээр сайн байсан. Миний туслах, механик менежерээр Эрдэнэбилэг гэж залуу явсан. Миний дүү Энхсаруул ОУХМ Батболдын механик менежерээр явсан. Манай Батболд тэмцээнээс хасагдсан учраас энэ гурав маань надад их тусалсан. Энэ хэдийнхээ ачаар л барианд орж, өнөөдрийн амжилтыг гаргалаа.
-“Доктор” авто сүлжээнийхэн ивээн тэтгэснээр өнөөдрийн амжилтын эзэн боллоо. Хэдий хэрийн өртөг зардал орсон бэ?
-“Доктор”-ынхон маань хоёр дахь жилдээ дэмжлээ. Энэ жил барианд орсондоо маш их баяртай байгаа. Түрүү жил зургаан өдөр уралдаад техникийн саатлаас болоод хасагдсан. Монголчуудын тэмцээнд хандаж байгаа хандлага мэдээж бидэнд маш их хариуцлага үүрүүлсэн. Нөгөө хоёр маань ч гэсэн техникийн саатлаас болоод хасагдчихсан болохоор ядаж нэг нь барианд орох хэрэгтэй болсон. “Дакар ралли”-д оролцохын тулд нэг тамирчнаас 100-120 сая төгрөг шаардагддаг.
-Та нарын байрласан бааз дээр очиж уулзсан Батпүрэв маань бидэнд сурвалжлага явуулж байсан учраас яг газар дээрх байдлыг хамгийн түрүүнд манай сонин дамжуулж байлаа...
-Тийм ээ. Аргентинд амьдардаг ганц монгол хүн юм билээ бараг. Уулзахад үнэхээр сайхан байсан.
-Уралдаан өндөрлөөд олон хоносны дараа ирлээ. Яагаад ингэж удав?
-Билетээ оройтож захиалсан. Наашлуулах гэсэн чинь их хэмжээний мөнгө шаардлагатай болоод наашлуулж чадахгүй хүлээсээр одоо ирж байна даа.
-Энэ удаа түрүү жилийнхээс илүү олон хүн дэмжиж, өдөр бүрийн уралдааны мэдээг олж сонсох гэж хичээж байсан...?
-Энэ жил авто спортын хувьд мундаг жил болж байна. Хүмүүс их мэдэж байна. Дэмжиж байна. Сайхан байна.
-Дараа жил дахиад уралдана. Ямар мотоциклиэр уралдах вэ?
-Дараа жил шинэ мотоциклиор уралдахгүй бол минийх одоо хоцрогдож байгаа.
-Энэ жилийн “Дакар ралли”-д түрүүлсэн Испанийн тамирчны мотоциклийг их сонирхож байгаа харагдсан...?
-Тэрний ижил мотоциклийг авах санаатай байгаа. Ирэх есдүгээр сард худалдаанд гарна.
-“Дакар ралли”-гаас өөр олон улсын чанартай тэмцээн уралдаан байдаг уу. Бусад спортын хувьд олимп, дэлхийн аварга болон бусад цуврал тэмцээнүүд гээд олон тэмцээн уралдаан байдаг шүү дээ?
-“Дакар ралли” бол мэдээж авто спортын олимп. Үүн шиг бартаат замын машин, мотоциклийн уралдаан байхгүй. Харин шулуун замын уралдаанд “Формула” хамгийн том нь. “Дакар ралли”-гийн өмнө есөн цуврал тэмцээн орон бүрт болдог.
-Тэдгээр цувралд оролцох бодол байдаг уу?
-Уг нь, орох шаардлага байна. Гэхдээ дахиад л нөгөө зардал мөнгөний тухай ярих хэрэгтэй болно.
-“Дакар ралли”-гийн гараа­наас гарах, барианд орох таны хувьд мөрөөдөл байсан шүү дээ. Дараагийн мөрөөдөл...?
-Үнэхээр мөрөөдөл биелдэг юм байна. Мөрөөдлөө биелүүлчихлээ. Дараагийн зорилго бол амжилтаа ахиулж эхний 20-д орох.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Үнэ: 330$ Тус бүтээгдэхүүн нь мөн цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй ба ингэснээр Та даралт ба хуян, тархины болон зүрхний цусан хангамжийн дутагдал, судасны хатуурал нарийсал/ишеми/, харвалтын дараах, хөлийн г.м Атеросклерозоос шалтгаалах эмгэгүүдийг цогцоор нь эрүүлжүүлнэ. 2сарын 8-ны Бямба гаригт 13 цагаас болох Эрүүл мэндийн лекц, зөвлөгөөнд Та бүхнийг урьж байна. АУ-ы доктор удирдан явуулна. Утас: 96665038
huuhemseg udmaa buzarlasan er
Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Үнэ: 330$ Тус бүтээгдэхүүн нь мөн цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй ба ингэснээр Та даралт ба хуян, тархины болон зүрхний цусан хангамжийн дутагдал, судасны хатуурал нарийсал/ишеми/, харвалтын дараах, хөлийн г.м Атеросклерозоос шалтгаалах эмгэгүүдийг цогцоор нь эрүүлжүүлнэ. 2сарын 8-ны Бямба гаригт 13 цагаас болох Эрүүл мэндийн лекц, зөвлөгөөнд Та бүхнийг урьж байна. АУ-ы доктор удирдан явуулна. Утас: 96665038
Хамгийн их уншсан