Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн гаж хоол хүнстэнгүүд


Хүн идэж болохгүй зүйлээр хооллогсдыг анагаах ухаанд “парорексией” хэмээн нэрлэдэг. Учир нь энгийн биш зүйлээр хооллогсдын цаад шалтгаан нь янз бүр байдаг. Сэтгэлзүй, осол гэмтлээс үүдсэн элдэв гажиг, дотоод эрхтэний гажуудал гээд зарим нь өөрийн гаж сонирхлоос үүдэн хачин зүйлсээр хоол тэжээл хийх нь бий. Ингээд бидний хувьд гаж хоол гэж нэрлэж болох 10 зүйл, түүгээр хооллогсдын талаар мэдээлэл хүргэе.

1. Металлаар хооллогч

Францын иргэн Майкл Лотито өөрийнхөө амьдралын 57 жилийн хугацаанд 18 унадаг дугуй, 15 тэргэнцэр, 7 телевиз, 6 гэрлийн бүрхүүл, 2 ор, бага оврын Cessna 150 онгоц /504 кг-аас илүүгүй жинтэй/ нэгийг идсэн байна. Үүнээс гадна жижиг сажиг металл зүйл, бүүр нэг ширхэг авсыг даруулга болгон идсэн гэнэ.
Эмч нар Майкл бол маш хүчтэй ходоодны хүчиллэгтэй хүн хэмээн нэгэн дуугаар зөвшөөрдөг.Өөрийн энэ хачин хатуу хоолоо бэлтгэхдээ Майкл эхлээд төмрөө зөөллөдөг, дараа нь жижиглэж, тэгээд л усаар даруулаад л идчихдэг гэнэ. Энэ бүх хугацаанд түүний идсэн металл зүйлс нь нэг ч удаа элдэв төрлийн харшил өгч байгаагүй аж. Харин Майкл, жимс ногоо, өндөг идэх дуртай биш гэнэ.

2. Зам дээр үхсэн амьтны махаар хооллогч

 Английн иргэн Артур Бойтын хувьд машинд дайруулж үхсэн амьтны мах ердийн хүнс нь болсоор олон жил болжээ. Тэрээр 72 настай. 35 жилийн турш шарсан дорго, муур, өмхий хүрэн, гүрвэлийн махыг амтархан идсэн. Хамгийн хачирхалтай нь тэрээр  автомашины дугуйнд дайруулж үхсэн амьтныг түүж махыг нь иддэг. Тэр яг л махны худалдагч шиг ямар ч амьтны махыг маш цэвэрхэн цэвэрлэж янзалдаг аж. Яг л дэлгүүрийн лангуун дээрх шинэхэн мах шиг цэвэрлэж янзлаад элдэв төрлийн хоол хийдэг. Энэ нь түүний хоолны ташаалыг нэг ч удаа бууруулж байгаагүй гэнэ.

3. Хүний цусаар хооллогч

Пенсильванийн иргэн 45 настай эмэгтэй улаан бөөмийн хомсдлоос үүдсэн өвчнөөр олон жилийн турш шаналж байгаа юм. Тэрээр үргэлж цусны дутагдалд ордог учраас цус нөхөх эмчилгээний тусламжтайгаар өөрийгөө амьд яваа гэж үздэг. Түүний хэлснээр нэг удаадаа 4,5 литр цус ч ууж чадах гэнэ. Хэдийгээр орчин үед цусыг төлжүүлэх, түүнийг орлуулах элдэв төрлийн эм тан гарсан ч гэлээ тэрээр цус ууж гэмээнээ эрч хүчтэй болж чаддаг гэж үздэг аж. Түүний тунгаар цус уувал хүний дотор эрхтэн ходоод гэдсийг шархлуулах, түлэх аюултай гэж үздэг ч энэ эмэгтэйн хувьд ийм асуудал гардаггүй аж.

4. Шатахуун

Хятадууд юу л бол юуг хоол болгож чаддагаараа  дэлхийд алдартай. Тэдний хувьд өлсгөлөн байна гэдэг ойлголт үнэндээ байхгүй. 71 настай Чен Йюню нь сард 3,5 литр шатахуун уудаг. Анх тэрээр ханиалгаа дарахын тулд бага зэрэг керосин шингээсэн хоол идэж үзсэн байна. Түүнд энэ эмчилгээ нь зохиж ханиалга нь намжсан ч гэлээ сүүлдээ дасал болж эхэлсэн байна. Өнөөдөр Чен өдөр бүр нэг аяга сайн чанарын шатахуун уудаг.

5. Хилэнц

Үнэндээ хилэнцийг энэ жагсаалтад оруулахаар та гайхаж байгаа биз. Зэрлэг байгаль дээрээ хилэнц нь зөвхөн зараа, гүрвэл, шувуу идээд зогсохгүй аалз, шоргоолж гээд элдэв төрлийн зүйлс иддэг. Хэдий тийм ч хилэнцийг хэрвээ зөв бэлтгэж чадвал маш тэжээллэг хоол болдог гэнэ. Өнөөдөр Азийн орнууд төдийгүй Америк, Европын зарим элит ресторанд ч хилэнцээр хоол бэлтгэж өгдөг. Хилэнц нэг удаад идсэн хүн маш хурдан амтанд нь ордог гэнэ. Учир нь шарсан хилэнц нь яг л шарсан төмс шиг амттай байдаг бөгөөд эрүүл мэндэд тустай олон төрлийн эрдэс агуулдаг аж.

6. Диваны хорхойтон

Флорида мужийн оршин суугч 31 настай Адель Эдвардс 20 жилийн турш диваны зөөлөвч, дэр идэж байгаа гэдгээрээ алдартай. Тэрээр эцэг эхийнхээ салалтын үеэр амссан сэтгэлийн шархаа эдгээхийн тулд 10 настай байхдаа анх дэр идэж эхэлсэн байна. Эхлээд дэрнийхээ үзүүрийг зажилж байсан ч сүүлдээ өөрийгөө тайвшруулахын тулд элдэв төрлийн даавуу иддэг болжээ. Томрох тусам нь энэ муу зуршил нь үгүй болно гэж бодож байсан ч тэгсэнгүй. Хэдийгээр энэхүү муу зуршлаасаа салах гэж хичээж байгаа ч түүний тооцоолсноор жилд 7 диваны зөөлөвч, 3 дэр иддэг гэнэ.

7. Үнс идэх зуршил

66 настай Кейси гэнэт хайртай нөхрөө багтраа өвчний улмаас алдсан байна.  Кейси нөхрөөсөө тийм ч амархан салахыг хүссэнгүй. Түүний цогцсыг шатааж, үнсийг нь байнга өөрийнхөө биед хадгалж явах болжээ. Гэвч нэг өдөр түүний гараас үнстэй сав нь алдуурч унаад хагарсан аж. Эмэгтэй хайртай нөхрийнхөө үнсийг зүгээр л хаячихыг хүссэнгүй.  Өөрийнхөө гар, биеэр тархсан үнсийг долоож эхэлсэн байна. Кейсийгийн ярьснаар тэрээр тухайн үед ойролцоогоор 450 гр үнс идсэн гэнэ. Энэ нь талийгаач нөхрийнх нь үнсний наймны нэг хэсэг байсан аж.

8. Саван

Олон янзын өнгөтэй дээрээс нь сайхан үнэртэй саван хүүхдүүдийн хувьд арааны шүлсийг нь нэг бус удаа асгаруулдаг зүйл. Яг үнэнийг хэлэхэд бидэн дунд саван амсч үзээгүй хүн ховор л болов уу. Ихэнх хүүхэд савангийн хөөс аманд орсны дараа л саван гэдэг чинь харагдаж байгаагаасаа муухай амттай юм байна хэмээн мэдэрдэг. Гэвч савангийн амт салахын аргагүй сайхан санагддаг нэгэн бас байдаг юм байна. Жишээ нь, Темпест Хендерсон  өдөр бүр таван зүсэм саван идэтлээ энэ амтанд орсон нэгэн аж. Одоогоор түүнд энэ амттанаас татгалзахад юу ч тус болж чадахгүй байгаа гэнэ.

9.Шээсээр ундаалагч

Дорно дахин уламжлалт анагаах ухаанд шээсээр өөрийгөө эмчлэх тухай цөөнгүй зөвлөмж бий. Монголчууд эхийнхээ өлөн шээсээр зарим төрлийн өвчинг анагааж болно гэдэгт өнөөдөр ч итгэдэг. Жишээ нь дотор шарханд шээс сайн хэмээн үздэг. Гурван настай хүүхдийн шээсээр ходоод, цөсний шархыг эдгээдэг гэдэг уламжлалт сэтгэхүй монголчуудад байгаа ч шиг шээс уух нь муу гэдгийг одоогоор шинжлэх ухаанд батлаагүй байна.

10.Эхийн сүү

Мэдээж эхийн сүү гэдэг хамгийн тэжээллэг, хамгийн эрүүл хүнс гэдгийг анагаах ухаан аль хэдийнэ баталсан. Гэхдээ нялхсын хоол тэжээлээс томчууд тэр бүр хороогоод байдаггүй билээ. Тэгвэл Лондонгийн иргэн Тим Браун эхийн сүүг хоол тэжээлдээ ашигладаг. Одоогоор тэрээр энэхүү үнэт тэжээлийг өөрийн төрсөн охиноосоо авч байгаа гэнэ. Тим ходооны хавдартай гэдгээ мэдсэн даруйдаа эмчилгээнд нь эхийн сүү ашиглахаар шийдсэн өдрөөс эхлэн тасралтгүй эхийн сүү ууж байгаа аж.

0 Сэтгэгдэл
гайхалтай
heregtei vedee heregtei l baidag yum bilee
sheesee uu
Хамгийн их уншсан