Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг шүүхэд өгчээ


Америкийн сенатч Рэнд Пол АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг шүүхэд өглөө гэж пүрэв гарагт Вашингтон мэдээллээ.
Тэрээр Америкийн ерөнхийлөгчийг телефон утасны яриа чагнасан нь хууль бус үйлдэл гэж буруутгасан байна.  
Сенатч бас Барак Обамагаас гадна Үндэсний тагнуулын газрын тэргүүн Жеймс Клэппер, Холбооны тагнуулын товчооны захирал Жеймс Коми, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн захирал Кейт Александр нарыг бас шүүхэд өгчээ.
Рэнд Пол  өргөдөлдөө “Тус улс 2006 оноос үүрэн телефоны компаниудаас хувийн агентууд авч ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь  АНУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлийг зөрчиж байна” гэж дурдсан байна.
“Энэ хэргийг АНУ-ын дээд шүүхээр авч хэлэлцээд, америкийн ард түмэн ялна” гэдэгт итгэж байгаагаа Рэнд Пол хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан