Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мексикт хүүхдэд Фейсбуками, Рэмбо гэсэн нэр өгөхийг хориглолоо


Мексикийн умард нутгийн Сорона мужид хүүхдэд зарим таагүй нэр өгөхийг хуулиар хориглолоо. Энэ хуульд хүүхдэд өгөх нэр нь хэлэхэд эвтэй, хүнийг будлиулахгүй, муухай байх ёсгүй гэжээ. Ийм болохоор хэлний дүрмээс гажуу, таагүй нэрийг бүртгэхгүй байхыг иргэний бүртгэлийн байгууллагуудад даалгасан байна. Иргэний бүргэлийн албаны тэргүүн Кристина Рамирес сэтгүүлчдэд мэдэгдэхдээ зарим эцэг эх хүүхэддээ Рэмбо, Шайенн, Мошонко, Обзрение  мэтийн сонин нэр өгөх явдал байдаг гэдгийг хэлсэн байна.  Мөн хүүхдийг Майкл Джексон Рамирес гэх мэт хоёр гурван үгээс бүрдсэн испани  зэрэг гадаад гаралтай үгээр нэрлэхийг хориглож байгаа юм байна. Үүнчлэн Бургег Кинг, Терминатор, Гитлер, Робокоп, Леди Ди, Джеймс Бонд, Роки, Роллинг Стоун, Твиттер, Фейсбук, Покахонтас зэрэг нэр өгхийг хоригложээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан