Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам

"Буянт-Ухаа 1" хорооллын орон сууцны 40 хувийг  ахмад настан, хөгжлийн бэрхшээтэй иргэн, залуу гэр бүлд зориулж квотоор олгоно


"Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан "Буянт-Ухаа 1" хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам"-ыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Ингэснээр төрийн албан хаагчид, зорилтот бүлгийн иргэд зах зээлийн ханшаас хямд өртгөөр орон сууцтай болох нэг нөхцөл бүрдлээ.

Иргэдийг хямд орон сууцаар хангах Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд "Буянт-Ухаа" орон сууцны барилгын ажлыг 2013 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Энэ хороололд нийт 9200 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжийн1764 өрхийн орон сууцны 28 байр ашиглалтад ороод байгаа юм.
Ашиглалтад орсон, цаашид барих орон сууцыг квотоор хуваарилах зарчмаар иргэдэд борлуулна. Иргэд худалдан авсан байраа ашиг олох зорилгоор бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай.
“Буянт Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тооны хязгаар /квот/ хуваарилах зарчмаар худалдан борлуулна.
Төрийн албан хаагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл энэ хөтөлбөрт хамрагдах бөгөөд нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад 40 хувийг зорилтот бүлгийн иргэдэд хуваарилах аж.
 
Орон сууц худалдан авах иргэнд тавигдах нийтлэг шаардлага:
Энэхүү журмын дагуу орон сууц худалдан авахаар хүсэлт гаргаж байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-Монгол Улсын иргэн байх;
    
-Анх удаа орон сууц худалдан авч байгаа;
    
-Төрийн болон аж ахуй нэгж байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, эсхүл 2-оос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн;

-Банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх;
--Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу хэрэгжүүлсэн “4000 төрийн албан хаагчийн зээл”-ийн хөтөлбөрийн хүрээнд зээл аваагүй байх;

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд /хуучнаар/, Сангийн сайд, нийслэлийн Засаг дарга нарын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу Засгийн газраас хэрэгжүүлсэн жилийн 6 хувийн хүүтэй зээлийн хүрээнд зээл аваагүй байх;

-Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын дагуу хэрэгжүүлж байгаа жилийн 8 хувийн хүүтэй зээлийн хүрээнд зээл аваагүй байх;

-Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкны зээл авахад банк, санхүүгийн байгууллагаас холбогдох журмын дагуу зээлдэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан байх.

-Захиалгын гэрээ байгуулж орон сууц худалдан авч байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэд нь байрны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилж төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг банк болон банк бус санхүүгийн байгууллагын орон сууцны зээлээр төлнө.

-Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлэгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан