Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Галт уулаас болж Индонезид 200 мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ


Индонезийн Ява арал дээр Келуд галт энэ 13-ны өдрөөс уул оргилж эхэлснээс болж эндэхийн 10 км-ийн радиуст амьдардаг 36 тосгон суурингийн 200 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Индонезийн хамгийн идэвхтэй галт уулын тоонд ордог, далайн түвшнээс дээш 1731 метр өндөр Келуд галт уул тус улсын нийслэл Жакартаас дорно зүгт 620 км-ийн зайд Ява арал дээр оршдог байна. 1919 онд энэ галт уул оргилоход хэдэн зуун тосгон суурин газрын хөрснөөс арчигдаж 5000 гаруй хүн амь үргэдэж байсан юм.
Одоо галт уулаас оргилж байгаа үнс нурам эргэн тойрон 15 км-т тархаж хот тосгоныг бүрхэж гудамжинд унасан үнсийг хүрзээр хутгахаар болоод байгаа гэнэ.
Үнс нурам агаарт тархан үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон, энэ нь онгоцны моторт орж болзошгүй байгаа  тул Тээврийн яам Сурабае болон Жокьяркарт, Сологийн нисэх буудллыг хаасан байна.
Өнгөрсөн оны сүүлчээр  эндэхийн Суматра арал дээрх Синабуг галт оргилсноос 16 хүн амь алдаж 14 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрч байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан