Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс орныхоо эдийн засгийг өөд нь татсан дарангуйлагчид

2006 оны арванхоёрдугаар сарын 10-нд Сантьяго хотын эмнэлэгт Чилийн эрхийг 1973-1990 онд барьж байсан дарангуйлагч генерал Аугусто Пиночет насан өөд боллоо. Тэрээр эрх барьж байхдаа иргэний эрхийг хязгаарлаж, ардчиллыг ямар нэг хэмжээгээр боомилж байсан ч улс орныхоо эдийн засгийг цэцэглүүлсэн юм.  Энэчлэн улс орноо хөгжүүлж, хүн ардынхаа амьдралын түвшинг дээш нь татаж чадсан дарангуйлагч  таван хүнийг нэрлэж байна. Хэдийгээр тэднийг хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, эрх барьж байх үедээ олон хүний аминд хүрсэн гэж буруутгадаг ч улс орныхоо эдийн засгийг өөд нь татаж, хүн ардынхаа амьдралын түвшинг дээшлүүлж чадсан байдаг.

Чилийн Аугусто Пиночет


Пиночетийг нас барахад төрийн оршуулах ёслол, тэр ч бүү хэл цэргийн хүндэтгэл ч үзүүлээгүй юм. Түүнийг эрх барьж байх үед 3065 хүн амь алдаж, зарим нь сураггүй алга болсон гэдэг. Гэхдээ л генералыг оршуулахад 60 мянган чили хүн  очиж хүндэтгэл үзүүлсэн  л дээ. Яагаад...... Хэргийн учир нь 1970-1980 онд түүний тэргүүлж байсан цэргийн дэглэм зах зээлийн шинэчлэл хийсэнд л байгаа юм.
1973 онд Чилид социалист Сальвадор Альенде гурван жил төрийн эрх барьсан ч улс орон хүнд байдалд байлаа. Уурхайчид, ачааны машины жолооч нар ажил хаясаар л. Талх гурил хомс байлаа. Ингээд л 1973 оны есдүгээр сарын 11-нд армийнхан Сантьяго дахь ерөнхийлөгчийн Ла Монеда ордонг дайрч эзлэн авах үеэр Альенде амиа хорлолоо.
Пиночет төрийн эрхэнд гараад чөлөөт зах зээлийг нээлээ. Альендегийн хөөж гаргасан гадаадын уул уурхайн компаниуд Чилид эргэж ирлээ. Төрийн компаниудыг худалдлаа. Тэтгэврийн шинэчлэл хийж ажилчид цалингийнхаа 90 хувиар тэтгэвэрт гардаг боллоо. Татварыг чөлөөлж хамгийн энгийн хамгийн бага татвар ногдуулах боллоо. Ямар ч бараа гадаадаас оруулж ирэхэд ердөө л 10 хувийн татвар авна.

Энэ бүхний үр дүнд Чили улс Латин америкийн хамгийн баян орны нэг болж чадсан юм.

Сингапурын Ли Куан Ю

Өнөөгийн Сингапурыг ерөнхий сайд асан Ли Куан Ю болон түүний баг бий болгосон юм. Ли 1959 онд ардчилсан сонгуулиар засгийн эрхэнд гарч ирлээ. Тэгээд ч түүний засаглал цэвэр ардчилсан засаг байсан юм. 1965 онд Сингапур Малайзын бүрэлдхүүнээс гарлаа. Арал дээр хүнсний ямар ч нөөц байсангүй, тэр бүү хэл усаа гадаадаас авч байлаа.  Малайз Сингапураас зах зээлээ хааж Индонез бараг л дайн зарлаад байлаа.
Ли Куан Ю улс орондоо үндэстэн дамжсан Texas Instruments, National Semiconductor, Hewlett-Packard корпорациудыг урилаа. 1980-аад он гэхэд Сингапур электроникийн гол экспортлогч болов. 1997 онд америкийн 200 компани 19 тэрбум долларын хөрөнгө орууллаа. 1990 онд Сингапур нефть боловсруулах үйлдвэрлэлээрээ Хьюстона болон  Роттердамын дараа гуравт орж байв.
XXI зууны эх гэхэд зүүн өмнөд азийн санхүүгийн гол төв болох нь тэр.
Ли Куаны засаглалын 40 жилд сингапурын нэг хүнд оногдох ДНБ 40 дахин өссөн юм. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, амьдралын чанар эдийн засгийн даяарчлал, авлигыг устгасан зэргээрээ дэлхийн улс орнуудын дунд Сингадур эхний гуравт орж байна.
Сөрөг хүчнийхэн Ли Куан Ю-г авлига, дарангуйллын хэргээр буруутгадаг. Өнөөдөр 90 настай түүнийг шүүхдээ эдний хуулиар бол хэвлэлийн материал, гурван гэрч байхад л хангалттай.

Юутай ч НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны хэлснээр Сингапур бол гуравдахь ертөнцөөс мөрөөдийн амьдралд хүрч чадсан эхний орон.

Ливийн Муаммар Каддафи

Ливийн Жамахарийг 1969-2011 онд удирдаж ирсэн хар хурандаа Муаммар Каддафи бол социалист сэтгэлгээтэй нэгэн байлаа. Нефтиэс олж байгаа орлогоо тэр нийгмийн хэрэглээнд зарцуулж байсан юм. 1970-аад оны дундуур төрийн орон сууц барих, эрүүл мэнд, боловсролыг хөгжүүлэх өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.

Каддафийн нийгмийн хүрээний хөтөлбөр нь:
-Гэр бүлийн гишүүн бүрт жил бүр 1000 доллар олгох
-Шинэ төрсөн хүүхэд бүрт 7000 доллар олгох
-Шинээр гэр бүл бологсдод байр худалдан авахад нь зориулж 64000 доллар олгох
-Хувийн бизнес эхлүүлэхэд нь зориулж нэг удаа 20000 доллар олгох
-Ажилгүйчүүдэд сар бүр 730 доллар олгож, эмчилгээний зардалд 1000 доллар олгох
-Иргэн бүр боловсрол, эмнэлгийн үйлчилгээ үнэгүй авч, гадаадад сурахдаа төрийн зардлаар сурна
-Олон хүүхэдтэй гэр бүлд зориулсан сүлжээ дэлгүүр нээж тэр нь өргөн хэрэглээний барааг хамгийн хямд үнээр өгнө
-Байр, цахилгааны үнийг чөлөөлж, бензин гэхэд л нэг литр нь 14 цент байлаа

Харин 1990-ээд оны сүүлээр хүн амын дундаж амьдралтай хэсэгт нийгмийн халамж нь хангалттай биш болсон юм. Нөгөө талаар хүний эрх, эрх чөлөө ярьж дарангуйллыг буруутгах боллоо. Ингээд л НАТО-гийн оролцоотойгоор холбоотны цэрэг Ливиг бөмбөгдөж Каддафиг 2011 оны есдүгээр сарын 20-нд хөнөөсөн юм.
Каддафийн цогцосыг Мисуратын худалдааны төвийн хүнсний хөргөгчид хадгалж байгаад цөлд аваачин оршуулсан юм. Ийнхүү хар хурандаагийн 42 жилийн засаглал, нийгмийн хувьсгал нь төгсгөл боллоо.

Иракийн Саддам Хуссейн

“Олон улсын хүний эрхийн” байгууллагын 2001 оны  илтгэлд Саддамын шоронгийн тухайд “Энд тэндгүй хувцас хунаргүй хүмүүсийг дүүжилчихэж. Газар бүрт л цахилгаанаар цохиулах, хэл чих, гар хурууг нь тайрсан хүн. Гэр бүлийнхний нь өмнө нөгөө нэгийг нь тамлаад л ....” гэсэн байдаг. Үүнээс гадна Саддамыг хүмүүсийг хүчлээр тамладаг, бэлгийн хүчирхийлэл, хүмүүсийг бөөнөөр нь цаазалж байсан гэж буруутгадаг.
1968 оны долдугаар сарын 17-нд “БААС” намын тайван төрийн эргэлтээр тэдний удирдагч Саддам Хуссейн Иракийн засгийн эрхэнд гарсан юм. Тэрээр 1971 онд сайд нар, намын зүтгэлтэн 22 хүнийг цаазалснаар засгийн эрхэнд баттай сууж авлаа.
Тэрээр эдийн засагт өргөн хүрээний шинэчлэл хийж, нефтиэс асар их орлого олон нэр хүнд нь жилээс жилд өсч эхлэв. 1970-аад онд улс орон даяар олон тооны их дээд болон дунд сургууль цахилгаан станц, ус хангамжийн газар барьж  бүхэл бүтэн боловсрол эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоо бий болгож чадлаа. Ирак Ойрхи дорноддоо амьдралын түвшнээр хамгийн өндөр орон болов.

Харин Саддамын эхлүүлж Иракт  нүүрлэсэн хоёр дайны улмаас олон улсын санхүүгийн хориг тавьж эдийн засгийг нь сүйрүүлсэн юм. 1991 онд НҮБ Иракийг  аюултай улс гэж зарлан 2003 онд АНУ, Их британийн цэрэг дайрлаа. Саддамыг 2003 оны арванхоёрдугаар сарын 13-нд баривчилж 30-ны өдөр дүүжилж цаазаллаа. Баривчлах үеэр 750 мянган доллар, калашниковын хоёр автомат, бас гар буу олсон юм.

Өмнөд Солонгосын Чон Ду Хван

1996 оны наймдугаар сард Сөүлийн эрүүгийн шүүх ерөнхийлөгч, дарангуйлагч асан Чон Ду Хваныг цаазаар авах тогтоол гаргалаа. Генералыг 1979 онд төрийн эргэлт хийсэн, 1980 онд Кванжуд болсон жагсаалыг хүчээр дарсан гэж буруутгасан юм. Албан ёсны мэдээгээр тэр үед 193 хүн амь үрэгдсэн гэдэг ч зарим эх сурвалжийнхаар бол хэдэн мянган хүний амь нас хохирсон гэдэг. Дараа нь ялыг нь бүх насаар хорих болгон өөрчилсөн ч удалгүй өршөөсөн байна.

Чон Ду Хваны засаглалын үед Өмнөд Солонгост эдийн засаг хамгийн тогтвортой байлаа. 1987 онд Чон ду Хван америкийн ерөнхийлөгч Рональд Рейганы уриалгыг хүлээн авч ардчилсан өөрчлөлт хийж эхлэн, Ким Дэ жун зэрэг улс төрийн таарамжгүй зүтгэлтнүүдийг үйл ажиллагаа явуулахыг хориглосон хоригоо хүчингүй болгож эхэлсэн юм.

0 Сэтгэгдэл
АНУ-ыг дэлхийгээс арчих буянтай улс байна уу ингэхэд. Хойд солонгост л найдаж суухаас даа.
Хамгийн их уншсан