Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын эрүүл мэндийн жуулчдын таван хувийг монголчууд эзэлж байна

Өмнөд Солонгост сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Эмчилгээ, оношилгоо хийлгэх зорилгоор тус улсыг зоригсдын тоо жил бүр өссөөр 2012 онд159 мянгад хүрчээ. 188 орноос ирсэн эдгээр жуулчид БНСУ-ын эрүүл мэндийн салбарт жилдээ  л гэхэд 267 тэрбум воны орлого оруулж байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн үйлдвэрлэл хөгжлийн институтын мэдээнд дурджээ.  Дээрх жуулчдын дунд америк, хятадууд тоогоороо тэргүүлж байгаа аж. Ялангуяа Өмнөд Солонгост эмчилгээ хийлгэхээр манай урд хөршийнхөн хэдэн мянгаараа зорьдог болсон байна. 2009 онд гэхэд 32 мянган хүн ийм зорилгоор Өмнөд Солонгост жуулчилсан  нь эрүүл мэндийн чиглэлийн жуулчдын 32 хувийг бүрдүүлж байжээ. Тэгвэл Хятадуудын араас америкчууд 19,2 хувь, япончууд 12,4 хувь, оросууд 10,3 хувийг эзэлж байна.  Манай монголчууд ч БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чамгүй хувь нэмэр оруулж байгаа бололтой. Солонгост эмчлүүлэхээр очсон гадаадын иргэдийн 5,3 хувь нь монголчууд байна гэсэн албан ёсны тоо баримт байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан