Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЭХ, СУВИНЕР БЭЛТГЭХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ

Уралдааны зорилго:  

2014 он нь Баянхонгор нутагт Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэнг сэнтийд нь залах даншиг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ, говийн бүсийн Их хурд наадамтай дашралдаж буй цаг дор энэхүү түүхэн ойн хүрээнд бэлэг дурсгалын эх, сувинер бэлтгэх  уралдааныг улс орон даяар судлаач, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
Уралдаанд оролцох бүтээл нь: Түүхэн ойн хүрээнд бүтээгдэх  бэлэг дурсгалын зүйл, сувинерийн урлал нь Ламын гэгээний түүх, Хонгор нутгийн бэлгэдэл, эв нэгдэл, цог хийморийг илэрхийлсэн, олны сэтгэлд нийцэхүйц, сэдвийн онцлогийг оновчтойгоор харуулсан байх хэрэгтэй.
Урлаач бүтээл, бүтээдэхүүндээ  нэр, орц материал, хэмжээ, жин, хэмжээ, үнийн талаархи мэдээлэл тайлбар бүхий материалыг хавсаргана. Урлаач, уран бүтээлчид  хамгийн шилдэг гэсэн бүтээл, бүтээгдэхүүнээ ирүүлнэ. Бэлэг, дурсгал, сувинерийн бүтээгдэхүүний хэмжээ авсаархан, сүсэгтэн олны сэтгэл, таашаалд нийцэхүйц, бэлэг дурсгалын зүйлийн шинэ хэрэглээг бий болгосон, шилдэг дизайны шийдэлтэй, уламжлалт хэв шинжийг агуулсан, дэвшилтэт технологи ашиглан чанарын өндөр түвшинд урласан, сав баглаа боодлыг цогцоор шийдсэн, тодорхой үнийн саналтай,  олноор захиалга авч  хийх боломжтой  байх шаардлагыг хангасан байвал зохино.
Шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, нэгдсэн захиалга өгөхийн дээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Баянхонгорын уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцуулж, нийтийн хүртээл болгоно.
Шилдэг бүтээлүүд нь хэмжээний хувьд овор багатай, авсаархан байхыг чухалчилна.

Уралдааны болзол:    

Шилдэг бүтээлийг олон нийтэд үзэсгэлэнгээр дэлгэж сурталчилна. Олон нийтийн санал дүгнэлт, утга агуулгыг  харгалзан уралдааны комисс шалгаруулна.
бүтээлийн тэргүүн байр-нэг /Таван  зуун мянган төгрөг/
Шилдэг бүтээлийн дэд байр-нэг /Гурван зуун мянган төгрөг/
Шилдэг бүтээлийн гутгаар байр-нэг /Хоёр зуун мянган төгрөг/
Тусгай байр-Гурав  /тус бүр зуун  мянган төгрөг/

Хугацаа: 2014 оны хоёрдугаар сарын 10-аас мөн оны гуравдугаар сарын 10-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд аймгийн Засаг Даргын Тамгын газрын 207 тоот өрөөнд хүлээн авч  бүртгэнэ.
Шалгаруулалт: Шилдэг бүтээлийн үзэсгэлэн 2014 оны 03 дугаар сарын 15

ОЙ  ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС



Аймгийн сүлд, далбаа бүтээх уралдаанд урьж байна

Уралдааны зорилго:  Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас  шинээр нутгийнхаа сүр жавхаа, өвөрмөц онцлогийг харуулсан сүлд, далбаа бүтээх уралдааныг улс орон даяар  судлаач, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
Уралдаанд оролцох бүтээл нь: Аймгийн сүлд, далбаа  нь  түүхэн уламжлал, одоо ба ирээдүйн эв нэгдэл,нутгийн  түүх, цог хийморийг илэрхийлсэн бэлгэдэл бүхий говь, тал хээр, хангай, гурван бүс хосолсон нутаг дээр оршдог тус аймгийн онцлогийг оновчтойгоор харуулсан байвал зохино.
Урлаач бүтээл, бүтээдэхүүндээ  нэр, орц материал, хэмжээ, жин, хэмжээ /Сүлдний хувьд 40см х 40см, 60см х 60 см/, тайлбар бүхий материалыг хавсаргана. Нэг урлаач хоёр хүртэл  хамгийн шилдэг гэсэн бүтээлээ тайлбарын хамт  ирүүлнэ. Сүлд далбаа нь шилдэг дизайны шийдэлтэй, уламжлалт хэв шинжийг агуулсан, дэвшилтэт технологи ашиглан чанарын өндөр түвшинд урласан, авсаархан  хийх боломжтой  байх шаардлагыг хангасан байвал зохино.

Уралдааны болзол:    
1.Шилдэг бүтээлийг олон нийтэд үзэсгэлэнгээр дэлгэж сурталчлана. Олон нийтийн санал дүгнэлт, утга агуулгыг  харгалзан уралдааны комисс шалгаруулна.
Шилдэг бүтээлийн тэргүүн байр-нэг / Нэг сая  төгрөг/
Шилдэг бүтээлийн дэд байр-нэг / Найман зуун мянган төгрөг/
    
Хугацаа: 2013 оны 03 дугаар сарын нэгнээс мөн оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд аймгийн Засаг Даргын Тамгын газрын 207 тоот өрөөнд хүлээн авч  бүртгэнэ.
Шалгаруулалт: Шилдэг бүтээлийн үзэсгэлэн 2013 оны 05 дугаар сарын 01

Аймгийн комисс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан