Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэл дэх малыг вакцинжуулж байна

Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймагт тархаад буй шүлхий өвчинтэй холбогдуулан МХЕГ-ын Улсын Ерөнхий байцаагч засаг дарга нарт үүрэг өгөв.

Улмаар өвчний голомтот бүсүүдэд хорио цээрийн дэглэмийг чангатгах, малын гаралтай түүхий эд тээвэрлэх, хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, замын хяналт шалгалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдал хэсэгчлэн тогтоож, автомашины шалган нэвтрүүлэх цэгийн шалгалтыг чангатгаж, ариутгал халдваргүйжилтийн цэгийн тоог нэмэгдүүлээд байна. Түүнчлэн урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх малыг богино хугацаанд вакцинжуулах ажил эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан