Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УДЭТ-аас дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна


Маркетинг олон нийттэй харилцах хэлтсийн дарга / 1 /
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Маркетингийн  хэлтсийн  үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
Байгууллагын маркетингийн бодлого, төлөвлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Театрын хэмжээнд маркетингийн бодлого төлөвлөлт, судалгаа, идэвхжүүлэлтийг хариуцсан багийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах,
Тавигдах ерөнхий шаардлага: Маркетинг, бизнесийн удирдлагаар болон соёл  урлагийн менежерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан дадлага, туршлагатай;
Мэргэжлийн ур чадвар: Маркетингийн стратеги, маркетингийн менежмент болон бизнесийн судалгаа, төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжүүлэлт, хяналтын системийн талаар цогц мэдлэгтэй;
Компьютерийн мэдлэг: Компьютерийн хэрэглээний программуудын талаар тодорхой мэдлэгтэй, интернэтийн орчинд чөлөөтэй ажилладаг;
Гадаад хэлний мэдлэг: Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
Бусад:Удирдан зохион байгуулах болон бичгийн ба аман харилцааны өндөр ур чадвартай, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, холбоо хамаарлыг тодорхойлох зэрэг тооцоолон бодох, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч хэв шинжтэй, Театр урлагт ажиллах чин хүсэл сонирхолтой хүмүүсийг бүртгэнэ.
Маркетингийн менежер / 4 /
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Байгууллагын маркетингийн бодлого төлөвлөлтийг боловсруулж хэрэгжүүлэх Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Маркетинг, бизнес удирдлага, харилцааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
- Компьютерын хэрэглээний програмуудыг эзэмшсэн
- Баримт бичиг, гэрээ контракт боловсруулах, архивлах, цэгцлэх чадвартай
- Маркетингийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай
- Нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Ажлын хариуцлагатай, элдэв муу зуршилгүй
- Үнэнч шударга, нягт нямбай
- Харилцааны өндөр соёлтой, аливаад манлайлагч байж чадах.
- Шинийг санаачлагч, хөдөлгөөнтэй, гадаад дотоод харилцаа холбоо сайтай
Материалыг 2014 оны 03 сарын 5-ны өдрийг хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт авна. Утас: 70118186,  89020088

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан