Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Киевт хүчнийхэн жагсагчид руу дайрч 9 хүн амь алдлаа

Мягмар гаригийн орой Киевийн төв Тусгаар тогтнолын талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байсан Майданчууд руу хүчний байгууллагынхан дайрч ус шүршигчээр шүршин байрлалаас нь хөөж эхэлснээр эмх замбараагүй байдал үүсч, хоёр тал өөр хоорондоо мөргөлдөж эхэлжээ.

Жагсагчид хариуд нь чулуу, шатаагч шингэн бүхий шил, утаа цацагч, автомашины шатаасан дугуй шидэлж хүчний байгууллагын нэг хуягт машиныг шатаасан байна.

Киевийн цагдаагийн газрын албан мэдээлснээр 9 хүн нас барсны долоо нь энгийн хүн, хоёр нь цагдаагийн ажилтан байжээ. Шүүхийн шинжилгээгээр тэдний нэг нь макаров гар бууны суманд өртсөн бол бусад нь калашниковын автомат бууны суманд өртөж амьд алдсан байна. Энэ хүмүүсийн  тав нь Офицеруудын ордонд, нэг нь “Бүс нутгийн нам”-ын байранд амь алдсан бол нэг нь түргэн тусламжийн машинд нас баржээ.
Хууль сахиулах байгууллагынхан үймээний үеэр жагсагчид галт зэвсэг хэрэглэсэн гэж байна. Цагдаагийн 13 ажилтан бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Украинд суугаа Гүржийн Элчин сайд Михаил Уклеба энэ үеэр бас Их сургуулийн гудамжинд гүржийн паспорт бүхий нэг хүн амь алдсан байсан ч түүнд хүч хэрэглэсэн шинж тэмдэг байгаагүй гэж мэдээлжээ.
Украины ДЯЯ-ны Аюулгүй байдлыг хангах газрын тэргүүн “Сөрөг хүчнийхнийг дэмжсэн алан хядагчид гадаадас орж ирэн украины нийслэлийн гудамжинд гэм буруугүй хүмүүсийг алж, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн, байшин барилга, автомашин галдан шатааж, Киевийн төвд эмх замбараагүй байдал үүсгэж байна” гэж тэмдэглэсэн байна.
Ийм ч учраас хүчний байгууллагууд ийм байдлаар засгийн эрхийг авахаар оролдож байгаа сөрөг  хүчний удирдагчдыг хянаж байгаа гэсэн ч хэнийг хараандаа авсан тухайд нэр хэлсэнгүй.
Украины Хуульзүйн сайд Елена Лукаш нийслэл Киевт тайван байдал тогтооход сөрөг хүчний удирдагчид хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн байна. “Тэдний үйл ажиллагаа ирээдүйн Украин, энгийн ард иргэдэд аюул учруулж байна” гэж тэр хэлжээ.

Сөргөлдөгч талуудын мөргөлдөөний үеэр амь эрсэдсэн хүмүүсийн шарил шууд л гудамжинд хэвтэж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна. Их сургуулийн гудамжны “Крещатик” метроны гарах хаалганы дэргэд 50 гаруй насны эрэгтэй эмэгтэй  хоёрын  цогцос хэвтэж байна гэнэ. Мөргөлдөөний үеэр хоёр талаас нийтдээ 150 орчим хүн бэртэж гэмтсэн гэсэн мэдээлэл байгаа юм.
Украины ерөнхийлөгч Виктор Янукович лхагва гарагт сөрөг хүчний удирдагчидтай  уулзана гэж байна. Янукович өмнө нь ч сөрөг хүчний удирдагчидтай хэд хэдэн удаа уулзсан юм.
Энэ үймээний үеэр нийслэл Киевийн тэнгэрт агаарын цэргийн тийрэлтэт хоёр ч онгоц нисч үзэгдсэн байна. Онгоц жагсаал болж байгаа газрын дээгүүр явсан ч их өндөрт явж өнгөрчээ.

Сөрөг хүчнийхэн, хэвлэлүүд хууль сахиулагчид жагсаал цуглаан болж байгаа газарт тусгай хүчний 200-300  албан хаагч нэмж авчирснаар Майданы эргэн тойронд хүчний байгууллагын 2-3 мянган  хүн бүхий хүч төвлөрөөд байгаа гэж бичиж байна. Цэргийн академийн байрладаг газраас нийслэлийн төв рүү хэд хэдэн хуягт тээвэрлэгч илгээлээ гэж сөрөг хүчний идэвхтнүүд фейсбуктээ дүрс бичлэгийг нь оруулжээ.
Украиныг Европын холбоонд нэгтгэхгүй гэсэн шийдвэрийг эсэргүүцэн ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг шаардаж эхэлсэн олон нийтийн жагсаал цуглаан өнгөрсөн 2013 оны 10 дугаар сарын сүүлчээс нийслэл Киевт эхэлж өнөө хүрэтл үргэлжилж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хайран сайхан Киев хот минь...вулиця Хрещатика,Консерваторийн талбай, Майдан Незалежности -бидний дуртайяа зугаалдаг байсан газрууд-үймээн самууны хөлд нэрвэгдэж байгаа нь юутай харамсалтай.Украины ард түмэн үнэхээр олон жил засаг төрийнхөө дарлал доромжлол,басамжлалыг хүлцэнгүйгээр тэвчсэн,үүнээс өөр,энэ жагсаал тэмцлээс өөр ямар ч аргагүй болгосон.Өнөөгийн энэ үйл явдалыг ард түмнийх нь ихэнх 65%-75% нь дэмжиж оролцож байгаа.Олны үзэл бодлыг хүндэтгэж үзэх ёстой
Америкчуудийн хийж байгаа ажил. Украйн Сирийн араас орох нь дээ
Хамгийн их уншсан