Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА



Огноо: 2014 оны хоёрдугаар сарын 19-ны өдөр

Гэрээний нэр, дугаар: АХО-2014-1
Төслийн нэр, дугаар: Бор-Өндөрийн УБҮ-ийн ажиллагсдад нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх
“Монголросцветмет” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Уулын баяжуулах “Бор Өндөр” үйлдвэрийн ажиллагсдын нийтийн хоолны үйлчилгээ үйлчилгээ үзүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн бичиг баримт /болон нэмэлт хувь/-ын иж бүрдэл бүрийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50 000 төгрөгөөр худалдан авах боломжтой.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Сүүлийн гурван жилийн турш гүйцэтгэсэн ижил төстэй ажлын тоо: 2-оос доошгүй
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн гурван жилийн нийт мөнгөн дүнгийн дундаж нь 150 сая  төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  100 сая төгрөгөөс багагүй
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгаатай хамт ирүүлнэ.
Тендерийг 2014 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 15:00 цагаас өмнө битүүмжилсэн байдалтай дугтуйн дээрээ “Монголросцветмет” ХХК-ийн тендерийн комисст” гэж хаяглан  Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны гудамж 98, Монголросцветмет ХХК-ийн байр, өрөө 302 тоот хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 15:30 цагт тус компанийн 2 давхар дахь уулзалтын танхимд  уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нээнэ.
Гадаадын этгээд оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Гүйцэтгэлийн баталгаа шаардана.

Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.

Хаяг: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны гудамж 98, өрөө 302 тоот, утас: 70155579, 451437, факс: 458380 шуудангийн хаяг: Улаанбаатар 51, ш/х- 002  

МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан