Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын хоккейчид өвлийн олимпоос медальгүй хоцорлоо

Оросын хоккейн шигшээ баг лхагва гарагт дөрөвний нэг шигшээ тоглолтод Финляндын багт 3:1-ээр хожигдсоноор өөрийнх нь эх оронд болж байгаа өвлийн XXII олимпоос медальгүй хоцрох болж олимпын дэвжээг орхилоо.
Уг нь тэмцээн эхлээд найман минут болж байхад оросын багийн довтлогч Илья Ковальчук эхний шайб оруулж тооны гарааг эхлүүлсэн.
Гэвч хэдхэн минутын дараа  финийн Юхаматти Аалтонен нэг шайб оруулж тоог тэнцүүлсэн бол дараа нь тэдний багийн ахлагч 43 настай Теему Селянне дахин нэг шайб оруулан тооны хувьд оросуудыг давж гарсан юм. Хамгийн сүүлд 26 дахь минутад Гранлунд дахин нэг шайб оруулснаар тооны харьцаа финчүүдэд ашигтайгаар 3:1 болж дэвжээний эзэн Оросын баг олимпын мөсөн талбайг орхих боллоо.
Энэ тэмцээнд оросын шигшээ багийн дасгалжуулагч багийнхаа хаалгач Семен Варламовыг нөөц Сергей Бобровскийгоор  сольж тоглуулсан юм байна.

0 Сэтгэгдэл
Bolj muu deerelhuu orosuud
Хамгийн их уншсан